Н.Оюун: Монгол улсын Консерваторийн анхны бакалаврын түвшний циркийн жүжигчид төгсөнө
2020-10-13

 

Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн захирал МУУГЗ, дэд профессор Н.Оюунтай ярилцлаа. 

 

-Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. Циркийн сургуулийн 80 жилийн ойн тоглолт төгсөгчийн бэлэглэсэн асар циркид боллоо. Асар цирк хандивлаагүй байсан бол ойн тоглолт болохгүй байсан уу?

 

-“Монголын циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Циркийн сургуулийн төгсөгч Н.Эрдэнэ асар цирк хандивлаагүй байсан бол 80 жилийн ойн тоглолт болохгүй байсан. Циркчид боломж бололцоо дутмаг, хүндрэлтэй байгаа ч байгаа бүхий л боломжийг хайж,  хүйтрэхээс өмнө тоглолтоо зохион байгуулах нь зөв гэж үзсэн. Циркчид байргүй ч гэсэн сургалт зохих түвшиндээ явж байгааг, хүүхдүүдийн ур чадвар ямар түвшинд байгааг харуулахыг зорьсон. Мэргэжлийн тэнхим, багш нар маань 80 жилийн ойгоо угтсан маш олон ажлууд хийсэн. Циркийн олон төрөл жанруудын сурах бичгүүд гаргасан, 80 жилийн түүхийн ном хэвлэгдэхэд бэлэн болсон.

 

Циркийн барилга байхгүй гээд л зовлон яриад суусангүй хүнд нөхцөлд  ч  сургалт, хичээлээ орсоор байгаагаа харууллаа.

 

-Энэ хичээлийн жилд Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль анхны бакалаврын түвшний элсэлтээ авсан гэсэн үү? 

 

-Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн циркийн тэнхим нь сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, олон жил бэлдэж ажилласны үр дүнд энэ хичээлийн жилд бакалаврын түвшний анхны элсэлтээ авлаа. Дөрвөн жилийн дараа анхны бакалаврын түвшний циркийн жүжигчид төгсөнө. 2019-2020 оны хичээлийн жилд 23 дахь удаагийн төгсөлт төгсгөсөн. Энэ төгсөлтийн төгсөгчдийн ихэнх нь бакалаврын ангид элсэн орсон.

 

Циркийн тэнхимийн үе үеийн багш нар 80 жилийн хугацаанд 600 гаруй циркийн жүжигчид бэлтгэсэн байдаг. Манай улсын зах зээлд  600 гаруй циркийн жүжигчид байна гэдэг цөөн тоо биш.

 

Цирк бол өвөрмөц онцлогтой орон зайн урлаг. Циркийн байрандаа очоод бэлтгэл, хичээлээ ордог бол хичнээн сайхан. Одоо циркийн мэргэжлийн хичээлүүд “Аса” циркид түрээсээр хичээллэдэг боловч тэр нь бас засвартай байна. Уг нь циркийн шинэ сургуулийн барилгын зураг гарсан ч хэзээ  баригдах  нь тодорхойгүй. Улсын цирк хувьчлагдсан учраас циркчид цалингүй, нийгмийн даатгалаа хувиараа төлөх зэрэг олон олон асуудал байдаг.

 

Коронавирус цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч байгаа ч циркийн барилга барих чухал хэрэгцээ шаардлага бий. 80 жилийн түүхтэй, дэлхийн түвшний циркчид бэлтгэдэг сургуулиа дэмжиж, стандарт зориулалтын барилга байгууламж барих хэрэгтэй. Мөн “Аса” цирк нь зориулалтынхаа дагуу ажиллавал сайнсан.

 

-Манай улсад циркийн барилга байхгүй юм чинь циркчид бэлтгэх шаардлага байна уу?

 

-Цирк бол урлагийн эртний төрөл. Дэлхийн улс орнуудад циркийн урлаг маш олон жилийн явцад хөгжиж ирсэн. Бид 80 жилийн түүхтэй ч дэлхийн хэмжээнд чансаагаараа дээгүүрт орж байгаа нь маш том амжилт юм. Манай төгсөгчид дэлхийн 8-н рекордыг эзэмшдэг гээд бодохоор бахархмаар. Даан ч улсын маань бодлого буруу явагдсанаас цирк хувьчлагдчихсан.

 

Энэ бол манай сургалтын түвшинг харуулж маш сайн байгаагийн буй үзүүлэлт юм. Гадны улс орнууд манай улсын сургалтыг сонирхдог. Магадгүй циркийн сургуулийн барилгатай болбол олон улсын циркийн сургууль болох боломж ч харагддаг.

 

-Шинээр “Соёлын яам”-тай боллоо. Соёлын яаманд хандсан уу?

 

-С.Чулуун сайд, УИХ-ын гишүүд  ирж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Циркийн барилгын асуудалд шинэ байгуулагдсан Соёлын яам анхаарлаа хандуулж ажиллана гэдэгт бид итгэж найдаж байгаа. Бид циркийн барилгын асуудлаар БШУЯ, байнгын хороодод ч  удаа дараа албан бичгээр хандсан. Циркийн сургуулийн барилгын ажил хойшлогдсоор л .

 

-Ярилцлагын төгсгөлд Циркийн сургууль үүсч хөгжсөний 80 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

 

-Та бүхэнд баярлалаа.  Циркийн урлагийн 80 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн багш нар, үе үеийн төгсөгчиддөө, суралцагсададаа, циркийн урлагийг бишрэн,  үздэг ард түмэндээ 80 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье. Циркийн сургууль өөрийн гэсэн байртай болж, циркчид маань олон сайхан тоглолтоороо та бүхэнтэйгээ учран золгох сайхан үе ирнэ гэдэгт итгэлтэй байна.

                                                                                                                                                               Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Xuvichlal nereer hulgai xiisen Sugart eruugiin xereg uusgeed shoron xataa
2020-10-13
Bold:
Dolir Sugariin hiisen balag Sugar hamgiin muugaar tarchilj uheesee
2020-10-13
de:
Циркийг хувьчлах хэрэггүй байсан. Бага байхад мөсөн.усан.одой хүний.амьтны гээд олон цирк үзэж баясдаг байлаа. Одоо хүүхдүүддээ ярихаар итгэхгүй янзтай. Цирк циркээрээ л байвал сайн сан.
2020-10-13
zochin:
Sugar bhdaa ogson, ovorhangaihanii l ajil daa
2020-10-13