“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно
2020-10-13 10:14

 

Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 

Уг арга хэмжээний хүрээнд “МОРИН ХУУР” оны шилдэг дуу шалгаруулах 33 дахь наадам болж байгаа бөгөөд уг наадмаас шалгарсан шилдэг уран бүтээлүүдийн концерт 2020 оны 10-р сарын 16, 17-ны өдрүүдэд Улсын Филармонийн концертын танхимд болох юм.

Эх сурвалж: Улсын филармони

Shuud.mn
Сонин хачин