Согтуугаар автомашин жолоодож яваад тогтоол усанд живж нэг иргэн амиа алджээ
2020-10-13 13:15
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т/Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат 3 иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж /согтуу явсан/ байгаад иргэн З /47 настай, эрэгтэй/, иргэн С /44 настай, эрэгтэй/ нар “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живжээ.

 

Усанд осолдсон гурван хүний нэг нь эсэн мэнд автомашинаасаа өөрөө гарсан байна. Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 140 км замыг туулан 17:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар 18:38 цагт тогтоол усны 3 метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:45 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоон. 10.13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Хуучин ашиглагдаж байгаад хаагдсан гэж ярих үндэслэлгүй. Одоо тэр ямар нэг эзэмшигчийн харъяалалд байгаа. Зүгээр нэг тогтоол ус биш доороосоо ундаргатай гүний ус байсан шүү.Ашиглалт явуулах юм бол шахуурга ажиллуулж шавхалт хийж байж олборлолт хийгдэнэ. Шүүрүүлэл зогсох юм бол дороосоо ундарч дахин дүүрэх болно. Өөрөөр хэлбэл маш том хэмжээтэй гүний худаг гэсэн үг. Энэ худгийн усны гүн нь хамгийн багадаа 3,5 м, цаашид 5м-ийн урттай рекээр тогтоох боломжгүй байсан. Ийм үхлийн цүнхэл үүсгэж ямарч хаалт хамгаалалтгүй хаячихаад өөрсдөө үсэрч ороод л үхээд байгаа мэтээр ярьж бичээд сууж байгаа хэвлэл мэдээллийнхэнийг гайхаж байна. Төрийн байгууллагууд ч ийм л мэдээ тавиад байх юм. Хэн нь хэнд ямар ойлголт өгөх гээд байдаг юм бол гэсэн сэтгэгдэл төрмөөр байгаа биз! Замын тэмдэг тэмдэглэгээ, карьерийн хаалт хамгаалалт гээд маш олон зүйл байх ёстой байдаг. Таггүй худагруугаа бага насны хүүхэд нь унаад үрэгдчихвэл сахилгагүйтэж яваад үхжээ гэж хэлж болохгүй. Худагтаа таг хийх тухай л бодох ёстой. Байгаль орчны хяналт, Улсын мэргэжлийн хяналт, уул уурхайн ашиглалтанд тавих хяналт, орон нутгийн засаг захиргаа хаана байнаа.
2020-10-15
Zochin:
Хуучин ашиглагдаж байгаад хаагдсан гэж ярих үндэслэлгүй. Одоо тэр ямар нэг эзэмшигчийн харъяалалд байгаа. Зүгээр нэг тогтоол ус биш доороосоо ундаргатай гүний ус байсан шүү.Ашиглалт явуулах юм бол зумбф ажиллуулж шүүрүүлэлт хийж байж олборлолт хийгдэнэ. Шүүрүүлэлт зогсох юм болдгоороо оо ундарч дахин дүүрэх болно. Өөрөөр хэлбэл маш том хэмжээтэй гүний худаг гэсэн үг. Ийм үхлийн цүнхэл үүсгэж ямарч хаалт хамгаалалтгүй хаячихаад өөрсдөө үсэрч ороод л үхээд байгаа мэтээр ярьж бичээд сууж байгаа хэвлэл мэдээллийнхнийг гайхаж байна. Төрийн байгууллагууд ч ийм л мэдээ тавиад байх юм. Замын тэмдэг тэмдэглэгээ, хаалт хамгаалалт гээд маш олон зүйл байх ёстой байдаг. Таггүй худагруугаа бага насны хүүхэд нь унаад үрэгдчихвэл сахилгагүйтэж яваад үхжээ гэж хэлж болохгүй. Худагтаа таг хийх тухай л бодох ёстой.
2020-10-15