COVID-19: Өмнөд Солонгост гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багасчээ
2020-10-13

2020 оны гуравдугаар улиралд Өмнөд Солонгосын эдийн засагт орох шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багасчээ. Энэ талаар KBS агентлаг тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны эх сурвалжтайгаар мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны хоёрдугаар улиралд үзүүлэлт өсөх магадлал байгаа гэнэ. Гэхдээ энэ нь шинээр хөрөнгө оруулалтын өсөлттэй холбоогүй, харин Өмнөд Солонгосын зах зээл дээр орсон гадаадын хөрөнгө оруулалтын идэвхжилт өсөхтэй холбоотой гэнэ.

 

Түүнчлэн, өмнө нь коронавирусийн цар тахлын улмаас хойшлуулсан төслүүд цааш хэрэгжих боломжтой гэж Өмнөд Солонгосын Худалдаа аж үйлдвэр, эрчим хүчний яам онцолсон байна. Мөн автомашины үйлдвэрлэл, хагас дамжуулагч, дэлгэц, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт өснө гэдгийг онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин