Жо.Байден нэр хүндээрээ илүүрхэж байна
2020-10-14


Ирэх сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн явуулсан санал асуулгаар Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден өрсөлдөгч Дональд Трампаас 17 хувийн саналаар илүүрхэж байгаа гэсэн дүн гарчээ. Энэ удаагийн судалгааг Opinium Research судалгааны байгууллага The Guardian сонинтой хамтран явуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, судалгаанд оролцсон америкчуудын 57 хувь нь Байденыг, харин 40 орчим хувь нь Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

 

Судлаачдын үзэж байгаагаар, АНУ-ын дээд шүүхийн ахмад шүүгч Рут Бэйдер Гинзбург нас барж, халз мэтгэлцээнд Трамп хангалтгүй оролцож, Цагаан ордонд коронавирусийн халдвар тарсан зэрэг үйл явдлууд АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампын рейтингэд сөргөөр нөлөөлсөн  гэнэ. Түүнчлэн өөрийгөө тэрбумтан гэдэг Дональд Трамп холбооны засгийн газарт маш бага хэмжээний татвар төлснийг "Нью Йорк Таймс" сонин илчилсэн нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. 

 

Мөн өнгөрсөн удаагийн сонгуулиар Трампын төлөө саналаа өгч байсан ч энэ жил сонгохгүй байхаар шийдсэн хүмүүсийн 62 хувь нь Ерөнхийлөгчийг коронавирусийн цар тахлын эсрэг авсан арга хэмжээ нь хангалтгүй гэж үзсэний улмаас ийм шийдвэр гаргасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
сэтгэгдэл бичиж тэнэгээрээ гайхуулсан гарууд их болжээ ха ха
2020-10-14
zochin:
Сэтгэгдэл бичигч тэнэг гар тэнэгээрээ гайхуулж байх шивдээ ха ха
2020-10-14
Зочин:
АНУ-ыг ардчиллаар нь устгуулая.
2020-10-14
zochin:
сэтгэгдэл бичиж тэнэгээрээ гайхуулсан гарууд их болжээ ха ха
zochin:
Сэтгэгдэл бичигч тэнэг гар тэнэгээрээ гайхуулж байх шивдээ ха ха
Зочин:
АНУ-ыг ардчиллаар нь устгуулая.
2020-10-14
Зочин:
АНУ-ыг ардчиллаар нь устгуулая.
2020-10-14