COVID-19: ОХУ-ын гурав дахь вакцины туршилтын эхний дүнг зарлав
2020-10-14

Коронавирусээс сэргийлэх, Оросын гурав дахь вакцины туршилтын талаар Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Александр Сергеев хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Түүний өгүүлснээр туршилтад оролцож буй сайн дурынхны биед "таагүй өөрчлөлт"  гараагүй гэнэ. 

 

Туршилт Новосибирск хотноо эхлээд долоо хонож байгаа бөгөөд туршилтад оролцож буй хүмүүсийн цусанд вирусийн эсрэг биет үүсэхийг хүлээж байгаа аж.

 

Оросын гурав дахь вакциныг Чумаковын төвд боловсруулан гаргасан. Энэ вакцин нь "амьд" вакцин гэдгээрээ онцлогтой бөгөөд ийм вакциныг суларсан, халдварлах чадваргүй болсон коронавирусээс гарган авдаг байна. Улмаар энэ вакциныг организмд тарьж, хариу дархлааг өдөөдөг аж.

 

Энд дуулгахад, дэлхийн анхны, коронавирусийн вакциныг Оросын Гамалеягийн нэрэмжит хүрээлэнд гарган авч, "Спутник V" хэмээн нэрлэсэн. Харин Вектор төвд боловсруулсан "ЭпиВакКорона" нэртэй хоёр дахь вакциныг тун удахгүй бүртгэх гэж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Goodaaa.
2020-10-14