Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-10-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.14/ хийлээ. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1352 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1350 хүнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 30 настай, эрэгтэй, 20 настай, эмэгтэй байна. 

 

Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь есдүгээр  сарын 9-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 53 настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолооч байгаа.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 311 байгаа. Нийт эдгэрээд гарсан 311 хүний 10 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  297 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар  9 хүн  эмчилгээнд байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

 

Өнөө  өглөө ажиглах байранд тусгаарлагдаж байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж хүүтэй боллоо. Баяр хүргэе.  

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
harin tiimee
2020-10-14
Od:
Am hamaraa taglaj baihiig albadmaar bh ym Muu er zognoj bgaa ym bish bodit baidal tiim bnshdee Hezee neg tsagt dotooddoo haldvar garval nirgesen honino hashigrav gegch bolno biz dee!!!!!
2020-10-14
harin tiimee