Л.Оюун-Эрдэнэ: "Андлалын Өргөө"-ний асуудлаар над руу дайрсныг ойлгоогүй
2020-10-14

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт аялал жуулчлалын цогцолборыг байгуулах ажил үргэлжилж байна. Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх суманд нийт зургаан цогцолбор байгуулагдах юм. 13-р зууны үеийн түүх, соёлыг харуулсан эдгээр цогцолбор бүхэлдээ “Мянганы суут хүн - Их эзэн Чингис хаан” нэртэй түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болно. 

 

Энэхүү бүтээн байгуулалтын нэг Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байгаа "Андлалын Өргөө" хөшөө олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа. Үүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Ажил бүрэн дуусаагүй байна. Энэ асуудал дээр над руу яагаад дайрсныг би ойлгоогүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дадал суманд баригдах Чингис хааны цогцолборыг байгуулахаар болсон. Азийн хөгжлийн банкны санхүүжилт Хэнтий аймагт орох уу үгүй юу гэдэгт л би тухайн үед байр сууриа илэрхийлж байсан. Тиймээс холбогдох яамнаас нь тодруулах нь зүйтэй" гэв. 

 

Мөн нийтлэлч У.Оргилмааг Авлигатай тэмцэх газраас хоёр удаа дуудаж байцаалт, мэдүүлэг авсан. Учир нь түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиас үүдэлтэй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудалд холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан тухай мэдээлэл цацагдсан. Үүнд "Гэрэл гэдэг хүнд хандаж хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс савраа татах хэрэгтэй. Хэнээр ч дарамтлуулсан бай би гомдлоо татаж авахгүй. Ингэх тусам нь би хардах болно" гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Басах хэрэггүй ээ:
Энэ асуудал нь цор ганц чамруу дайрахаас өөр гарц байхгүй тов тодорохай асуудал ш дээ. Өөрөөсөө бусдыг тэнэг гэж дорд үзэж басах хэрэггүй ээ. Иргэд ойлгож байгаа
2021-07-15
zochin:
tsag mochid chamruu dairna .chi bol alban tuschaald schunadag ,olon nuurtei oodgui gar!! Ouunerdene chi tsaguuraa jinchene mongo saadag
2020-11-09
уншигч:
сэтгэцэд нөлөөлөх эмийг жоргүй задгай олгодог эмийн компаниудыг нугалах хэрэгтэй
2020-10-20
энэ их хачин залуу аймаар амбицтай байхаа
2020-10-20
Yuuuuuu:
Said genuuuuu. Ugli bailguiiiiii shit
2020-10-15
чамруу дайрсныг ойлгох толгой хэрэгтэй
2020-10-15
ядахдаа Женко ахаасаа асуугаач . тэр морьт хөшөөнөөс санаа аваач ..
2020-10-15
50 жилийн хөдөлмөр шингээж 1000 жил наслах бүтээн байгуулалт байх ёстой .Харвардад ийм юм заадаггүй юм уу.
2020-10-15
санаа сэдэл нь зөв.. гэхдээ ийм агуу хүний нэрийг барьж сонгуулийн шоу хийдэг чинь Сүх та 2 т алдас болно .. хаа нэгтэй байдаг аймгийн орох хаалга шиг.. жуулчид юуг үзэхээр тив алгасан зорчдогийг мэргэжлийн хүмүүсээс нь асуу даа МАН ын бага хатан нэрт лав бишшүү
2020-10-15
Муу чацга шоронд залрах нь ойлгомжтой. Монголын нийгэм өөр болж байгаа шүү!
2020-10-14
Zochin:
Хүмүүс ийг юм ойлгодоггүй тэнэг гэж бодно уу.
2020-10-14
H:
Оюунэрдэнэ сайдаа эрүүл мэндийн салбар яам чинь хэдэн компаниудаа нугаслах гээд л бх шиг ээ
2020-10-14
уншигч:
сэтгэцэд нөлөөлөх эмийг жоргүй задгай олгодог эмийн компаниудыг нугалах хэрэгтэй
иргэн:
залуу хүн шударга үнэнч байх ёстой
2020-10-14
zochin:
Үндэсний аюулгүй байдлын төлөө шаардлагатай бол хэнийг ч чагнаж тагнаж болмоор юм. Тагнуулын алба нь чагнаж тагнахгүй юм бол тэр ажлыг хэн хийх юм бэ?
2020-10-14
Түүхэн байгууламжуудыг зүгээр нэг шавар, тоосгоор биш үнэтэй чулуу, үнэтэй материалаар хийвэл чанартай юм даа.
2020-10-14
Түүхэн аялал жуучлалын цогцолборууд барих санаа бодлыг тань маш их дэмжиж байгаа. Гэхдээ яг бүтээн байгуулж байгаа нөхдүүд тань сэтгэл гаргахгүй, муу юм хийхээр л хүмүүс бухимдаад байгаа юм.
2020-10-14
Иргэн:
тэтгэвэртээ гарсан өвгөн одоо тэгээд тагнаж,чагнаж чадахгүй, тэгээд ч одоо Монголд тэтгэвэрийн хөгшний талд орж, үгийг нь сонсох нэг ч зүрх,сэтгэлтэй хүн бхгүй ээ, Оюунэрдэнээ. Цаадуул чинь чиний л талд орноо.
2020-10-14
irgen:
zov ....hymyysiin ajliig hiilgehgui tagnaad baidagaa bolih heregtei, setgyylch hyn umnuu buruu zov saihan muuhaig huuramch bus barimttai eren survaljlah erhtei shyy !!!!
2020-10-14