БНСУ-аар дамжин ирэх иргэдийг дараах байруудад тусгаарлана
2020-10-14

 

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

 

Энэ дагуу өнөөдрийн байдлаар 8 удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.

 

Хуваарийн дагуу энэ сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд транзит нислэг үйлдэх бөгөөд тус онгоцоор ирэх иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин