ВИДЕО: АН сонгогчдоос зөрчил, гомдолтой мэдээллийг худалдаж авна
2020-10-14

 

Нийслэлийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сонордуулга гаргалаа. "Сонгогчдын саналыг хууль бусаар худалдаж авах, хаягийн зөрчилтэй иргэд санал өгөх зэрэг зүйлсийг сонгогчид өөрсдөө хянах хэрэгтэй. СЕХ-ноос дорвитой шийдвэр хийсэнгүй. Сонгогчдын саналд нөлөөлөх гэсэн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл авахаар АН 100 сая төгрөгийн сан байгуулан ажиллаж байна." гэлээ. 

 

СОНОРДУУЛГА:

  • Сонгогч та сонгуулийн санал өгөхдөө дараах зүйлийг анхаарна уу.

  • Сонгогч таны саналыг хууль бусаар худалдаж авахыг оролдох

  • Хаягийн зөрчилтэй иргэнээр санал өгүүлэхийг завдах (нэг хаяган дээр үндэслэлгүй олон хүн бүртгэлтэй байх)

  • Нас барсан болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэний өмнөөс санал өгөх

  • Нэг хүн олон дахин санал өгөх. Иргэний үнэмлэхгүй иргэнээр хурууны хээгээр санал өгүүлэх

  • Сонгуультай холбоотой хууль бус үйл ажиллагаа болон нотолгоонд тулгуурласан баримт өгсөн иргэний мэдээллийг Сонгуулийн хуулинд заасан дүнгээс хоёр дахин үнээр өсгөж урамшуулж авна. УТАС: 98061206,11-321204

Shuud.mn
Сонин хачин