COVID-19: ОХУ хоёр дахь вакцинаа бүртгэв
2020-10-15

 

Орос улсад коронавирусийн хоёр дахь вакциныг бүртгэсэн талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Вектор төвийн вакцин болох "ЭпиВакКорона" вакцин турших зөвшөөрлийг ОХУ-ын Эрүүл мэндийн яам  долдугаар сарын 24-нд олгож, өнгөрсөн сарын 30-ны өдөр вакцины патентыг олгож байв. 

 

Вектор төвд боловсруулсан энэхүү вакцин нь Оросын хоёр дахь вакцинд тооцогдож байгаа бол гурав дахь вакциныг М.П.Чумаковын нэрэмжит шинжлэх ухааны академид боловсруулж байгаа юм. Анхны вакцин болох "Спутник V" вакциныг наймдугаар сарын11-ний өдөр бүртгэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
xa xa
2020-10-15
Horosho.
2020-10-15