ФОТО: Адуучин залуус саналаа өглөө
2020-10-15

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай сурвалжлах баг Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж байна. Тус сумын адуучин, малчин залуус сонгуульдаа идэвхитэй оролцож, өглөө эртлэн ирж саналаа өгөөд мордсон нь хальсанд ийн буужээ. 

 

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгож байна. Сонгогчийн санал авах ажиллагаа энэ өдрийн оройн 20.00 цаг хүртэл явагдана.

 

Дашрамд мэдээллэхэд сонгогч та нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийнэ. Гэвч сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Харин санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд:

 

47.1.Дор дурдсан саналыг хүчингүйд тооцно:

 

47.1.1.энэ хуулийн 46.3.5, 46.3.6-д заасан санал;

 

47.1.2.тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө өгсөн санал;

 

47.1.3.нэгээс илүү нам, эвслийн төлөө өгсөн санал.

 

47.2.Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:

 

 47.2.1.баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал өгсөн

47.2.2.сонгогчоос саналаа хэрхэн тэмдэглэх талаарх саналын хуудас дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн бол хүчингүйд тооцно гэжээ.       

Гэрэл зургийг MPA.mn

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин