Санал хураалт улсын хэмжээнд 15.2 хувийн ирцтэй үргэлжилж байна
2020-10-15

 

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн ирцийн эхний мэдээллийг хүргэлээ.

 

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж,  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох сонгуульдаа оролцож, Улаанбаатарын цагаар өнөө өглөөний  7 цагаас эхлэн саналаа өгч эхэлсэн.

 

Улсын хэмжээнд 2148 санал авах байранд саналт хураалтын ажлыг эхлүүлэхдээ зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгсөн иргэдийн саналыг санал тоолох төхөөрөмжид уншууллаа. Өчигдөр болсон зөөврийн хайрцагаар өгөх санал хураалтад эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн даяилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч, зөрчлийн улмаас саатуулагдан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчдын саналыг авсан бөгөөд улсын хэмжээнд нийт 20258 сонгогч саналаа өгчээ.

 

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдөж байна.

 

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос авсан мэдээгээр 12 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,014,764 сонгогчдын 15,17% нь саналаа өгөөд байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сонгогчдын ирцийн мэдээг хувиар танилцуулбал:

 

Архангай аймагт 16.5 хувь 

 

Баян-Өлгий аймагт 13.1

 

Баянхонгор аймагт 15.3 

 

Булган  аймагт 17.7 

 

Говь-Алтай аймагт 21.9

 

Говь-Сүмбэр аймагт 15.6

 

Дорнод аймагт 18.6 

 

Дорноговь аймагт 18.1 

 

Дундговь аймагт 18.1 

 

Завхан аймагт 3.3 /Зам харгуй цастай байгаа учраас зарим газраас мэдээ авч чадаагүй байна/

 

Өвөрхангай аймагт 19.1 

 

Өмнөговь аймагт  20.9 

 

Сүхбаатар аймагт  25.0

 

Сэлэнгэ аймагт  12.7

 

Төв аймагт 17.8 

 

Увс аймагт 22.7 

 

Ховд аймагт 18.9

 

Хөвсгөл аймагт 11.5

 

Хэнтий аймагт 20.3 

 

Дархан-Уул аймагт 10.7 

 

Орхон аймагт 16 хувь 

 

Нийт аймгийн дүнгээр санал хураалт 16.4 хувьтай байна. Харин нийслэлийн хувьд:

 

Багахангай дүүрэгт 24.5

 

Багануур нүүрэгт 16.9

 

Баянгол дүүрэгт 14.8

 

Банязүрх дүүрэгт 13.2

 

Налайх дүүрэгт 16.4

 

Сонгинохайрхан дүүрэгт 14.0

 

Сүхбаатар дүүрэгт 14.9 

 

Хан-Уул дүүрэгт 13.0

 

Чингэлтэй дүүрэгт  10.3 

 

Нийслэлийн дүнгээр санал хураалт 13.7 хувьтай байна. Улсын хэмжээнд 15.2 хувийн ирцтэй ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бохир, заваан луйврын сонгуульд хүмүүс оролцох дургүй байна.
2020-10-15