Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгөхдөө "таван шар"-ын асуудлыг хөндөв
2020-10-15

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн 48 дугаар сургуулийн байранд очиж саналаа өглөө. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр "Үндсэн хуулийн дагуу үүргийнхээ дагуу өнөөдөр сонгуулиа өгч байна. Орон нутгийн сонгууль маш чухал. Учир нь тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд даргаа сонгодог учраас чухал. Нийт сонгогчдын ирц 15.00 цагийн байдлаар 35 хувьтай буюу ирц бага байна. Залуус маань сонгуульдаа идэвхитэй оролцоорой. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр хүүхэд зөөдөг шар автобус худалдаж авсан асуудал дээр үнийн зөрүүнээс үүдэлтэй маргаан гараад байна. Үүнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид маань олон намын тогтолцоотой, тендерт хяналт сайтай хэрэгжүүлсэн бол ийм маргаан гарч иргэдийг талцуулахгүй байсан. Өөрчлөлтийг сонгуулиар хийх ардчиллын алтан зарчим бий. Тиймээс иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож өөрчлөлтийг хих хэрэгтэй байна" гэлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Zochid:
Battulgin zuv
2020-10-17
Иргэн:
Яс хаяж, хор гүйлгэдэг нөхөр байсан даа. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж байна даа.
2020-10-16
Mongol:
Харин их шалчгар юм тэ
2020-10-16
Монгол:
Харин их шалчгар юм тэ .
2020-10-16
Kenchbish:
Төрийн өндөр албан тушаалтны малгай бүсдээлийн хээ энэ хэдэн автобуснаас дээгүүр тавих маргаантай асуудал шүү
2020-10-16
Иргэн:
Тэнэг ерөнхийлөгч шүү. Цаад утга нь МАН-д саналаа өгч болохгүй шүү гэж хэлсэн байна. МУ-ын эрх ашгийн төлөө намаасаа татгалзаж, улс орны эв нэгдлийг сахин хамгаалах үүрэг бүхий ерөнхийлөгч ийм юм ярьж явах нь үндсэн хууль болон ерөнхийлөгчийн гээд олон хууль зөрчиж байна. Ирэх жил саналаа өгөхгүй ээ.
2020-10-15
Mongol:
Харин их шалчгар юм тэ
Монгол:
Харин их шалчгар юм тэ .