Санал хураалт дуусахад гурван цагийн хугацаа үлдлээ
2020-10-15

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураах үйл ажиллагаа  2148 хэсэгт явагдаж байна. Өдрийн 11.00 цагийн байдлаар Улсын хэмжээнд санал хураалт 15.2 хувийн ирцтэй явагдаж байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. 

 

Өмнөх жилүүдэд сонгуулийн санал хураалт тухайн өдрийн 22.00 цаг хүртэл үргэлжилдэг байсан. Харин энэ удаагийн сонгууль 20.00 цаг хүртэл явагдахаараа онцлог юм. Тиймээс танд саналаа өгөхөд гурван цагийн хугацаа үлдлээ. Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 

 

Санал өгөх байршлаа ЭНДЭЭС харах боломжтой. 

Shuud.mn
Сонин хачин