ШУУД: Хяналтын тооллогыг явуулж байна

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох сонгуульдаа оролцож, Улаанбаатарын цагаар өнөө өглөөний 7 цагаас эхлэн саналаа өгч 20.00 цагт санал хураалт дууслаа.
Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын хяналтын тооллогыг явуулж байна.
Улсын хэмжээнд 2148 санал авах байранд саналт хураалтын ажил явагдсан. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдсөн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ