Нийслэлд МАН ялалт байгуулж, АН "унав"
2020-10-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИХТ-ыг сонгох сонгуулийн санал өчигдөр явагдсан. Урьдчилсан дүнгээр НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудал аваад байна. Мөн дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1, Ногоон нам 1,  Бие даагч 2 суудал тус тус авчээ. Нэг хэсгийн хороонд хоёр нэр дэвшигчийн саналын тоо ижил гарсан тул дахин санал хураалт явуулах юм байна. Дахин санал хураалтыг ажлын 10 хоногт багтаан явуулахаар хуульд заажээ.

 

 

Ийннхүү эрх баригч хүчин МАН нийслэлд үнэмлэхүй олонхиор ялалт байгууллаа. Харин сөрөг хүчин АН  Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг 10 аймагт олонхийн санал авчээ. Сөрөг хүчин АН энэ удаад МАХН, ШИНЭ намтай хамтран оролцсон ч орон нутгийн сонгуулиар олонхи болж чадсангүй, тэр дундаа нийслэлд дахин "өвдөг шороодлоо". "Ардчиллын төлөөх нэгдэл"-ээс улстөрчдийн хүүхдүүд нэр дэвшсэн. Тухайбал, Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинхайрханд, Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт  нэр дэвшин өрсөлдсөн ч сонгогчдын олонхийн саналыг авч чадсангүй дахин уналаа. 

 

Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан, санал тоолох машиныг хакердах талаар бичлэг зэрэг зөрчилтэй үйлдлүүдийг өрсөлдөгч хүчнүүд тухай бүр нийтэд мэдээлж, хуулийн байгууллагад хандаж байлаа.  

 

Ямартай ч сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр эрх баригч хүчин нийслэлийг ирэх дөрвөн жилд удирдана. Тиймээс ирэх өдрүүдэд МАН нийслэлийн Засаг даргыг томилох дараагийн ажилдаа шуудрах юм. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
ard:
AN-d hezee ch sanalaa uguhgyi bidniig huurch 1990 ond ta nar mini 2-3 jhil l bysee changal gej bsn 30 jil uursduu bayajij uls ornoo urund unagaj ard tymnee yadyyruullaa!!! uuliin am bolgond AN-han huistai yasan hanadaggyi yum be.jiriin ard ulun zulmun har tsai dotor mahaar udur honogoo unguruuj gadaadad garah argaa erj oron bairaa zarsan odoo argaa baraad irtsgeej bna.uruvduh uls turchid alga uu.
2020-10-16
ҮНЭН:
ЛАЛРЫН СДАКУУДАА ХӨӨРӨӨД БАЙХ ЮУ БАЙСИЙН ХҮКТЭЙГЭЭ ТААРСАН ТААРУУД ТА НАР БАЙНАШТЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР АН-Д НАМ ТАВИУЛНА ЖЭНКО БОЛ ХҮК БИШ ШҮҮ ТЭГЭЭД НЭГ ПОПРООД БАЙХГҮЙШТЭЭ.... ХОЁРДОЖ 2024 ОНЫ СОНГУУЛЬД ТА ХЭДЭЭС НЭГ НЬ Ч ҮЛДКҮЙШТЭЭ
2020-10-16
!:
АН болон бусад намынхан яагаад ялагдал хүлээгээд байгаа шалтгаанаа МАН-аас бус өөрсдөөсөө хайх хэрэгтэй...Монголын төлөө амь биеэ үл хайрлах төдийгүй мэдлэгтэй, чадвартай байж л ард түмний итгэлийг хүлээнэ гэдгийг ойлгохгүй л юм даа, харамсалтай нь...
2020-10-16
Монгол Улс мандатугай:
Сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. МАН-ын бодлого үйл ажиллагаа ард түмний дунд өгөөжтэй хүртээмжтэй хүрч буйг нотлон харууллаа. АН ирэх 30 жилд ч дахиж гарч ирж чадахгүй улам бүр мөхсөөр лааны дөл болж сүүмэлзэх төдий болсныг нотлон харууллаа.
2020-10-16
Ард түмэн ерөнхий масаараа МАН - ын бодлого, үйл ажиллагааг дэмжиж байдагийг энэ сонгуулиар харууллаа.
2020-10-16
Tiim shuu:
Aman burnaashuudiin huuhduud yaj ch bai garahgui sh dee Uneheer ard tumniihee toloo zutegsen shig zutegsen bol Ur huuhduudiig ni demjih bailaa daanch ezguud ni estoi Pad Har yum daa !
2020-10-16
Иргэн:
Эцсийн найдвар гэж МАН-д саналаа өгөөд байгаа юм шүү. Байж болох бүх л бололцоогоо дайчлан ажиллаарай. Сумьяабазар мэтийн бөхийг улстөрөөс хол байлгавал ухаалаг алхам болно доо. МАН сүүлийн үед үргэж бусгасан шийдлүүд гаргаад байх шиг. Хаянхярваа гэгчийг "Эрдэнэс Таван толгой"-н захирлаар томилж сонгогч түмнийг багагүй гайхшруулж байгаагаа ойлгож байна уу. Уг нь орчин үеийн оюунлаг өндөр боловсролтой, гадаад хэлтэй, эрч хүчтэй залуу л энэ том төслийг авч явах нь нас ахиж яваа, жалга довны хэрүүл маргаан, хэл ам таталж явдаг Хаянхярваагаас хэд дахин дээр баймаар. Ерөнхий сайд аа юу л болоод байна даа, бодож болгооно уу. Түмний итгэлийг алдвал буцааж олж авах тун хэцүү байдгийг харж байгаа биз дээ? Ард түмний шүүхээр муу үнэлгээ авч, ирэх сонгуульд ар нуруугаараа хэвтэх вий.
2020-10-16
МАН-д итгэл алдарсан:
Гэхдээ сонгогдоод л байна. Гэхдээ бас зул бөхөх цаг ирнэ.
2020-10-16
Иргэн:
МАНаа дагаад 4 жил жаргаад байж дээ УБчуудаа! Аз жаргалын төвшин лав 100 хувь хүрэх байх шүү!
2020-10-16
Баяраа:
Хөөрөөд байх юмгүй Монгол улс маань унаж байхад.
2020-10-16
Ард түмэн ерөнхий масаараа МАН - ын бодлого, үйл ажиллагааг дэмжиж байдагийг энэ сонгуулиар харууллаа.