Le Monde: Хятадын цензурээс болж Чингис хааны үзэсгэлэнг 2024 он хүртэл хойшлуулав
2020-10-16

Өвөр Монголын Хөх хотын музейгээс 250 гаруй хосгүй үзмэр оролцох ёстой байсан Чингис хаанд зориулсан Францын үзэсгэлэн 2024 он хүртэл хойшилсон талаар Францын le Monde  сонин мэдээлжээ. Удаан хугацаанд хэлэлцсэний эцэст зохион байгуулагчид нь Бээжинтэй хамтран ажиллахаас татгалзаж, "Монголын цөөнхийн эсрэг Хятадын засгийн газрын байр суурь чангарч байгаа" нь тусгагдсан "Хятадын төв эрх баригчдын цензурийн" улмаас өөрсдийн хүчээр үзэсгэлэнг зохион байгуулахаар шийдсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Чингис хаан болон түүний үүсгэн байгуулсан эртний Монголын эзэнт гүрний талаар өгүүлэх  Нант түүхийн музейн үзэсгэлэн "Хятадын цензурийн золиос" болсон гэж Le Monde бичжээ. Бээжин удаа дараа хөндлөлнгөөс оролцсоны дараа Францын зохион байгуулагчид Хятадын талтай хамтран ажиллахаа зогсоохоор шийдсэн байна. Монголын эзэнт гүрний тухай арга хэмжээ ямартай ч зохион байгуулагдана, гэхдээ 2024 онд, өөр форматаар болно гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Анхандаа энэ үзэсгэлэнг археологи, уран сайхан, зураг зүйн арвин сантай Хятадын Хөх хотын музейтэй хамтран зохион байгуулахаар бэлдэж байжээ. Улмаар Нант руу өмнө нь Францад дэлгэгдэж байгаагүй 225 хосгүй үзмэр, тэр дундаа XIII-XIV зууны үеийн хаадын тамга, алтан эдлэлүүдийг үзүүлэхээр төлөвлөж байсан гэнэ. 1160 онд төрж, 1227 онд таалал төгссөн, эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан, түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагчдын нэг Чингис хааны амьдралыг харуулах зорилготой энэ үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байжээ. 

 

Гэвч коронавирусийн халдварын дэгдэлтээс үүдэлтэй шинэ хязгаарлалтын арга хэмжээнээс болж үзэсгэлэнг хойшлуулахаас аргагүй болсон байна. Гэхдээ үзэсгэлэнг хойшлуулах болсон гол шалтгаан нь "Хятадын эрх баригчдын цензур" гэж Le Monde сонинд Нантын түүхийн музейн захирал Бертран Гийе өгүүлсэн байна. Түүний үзэж байгаагаар, үзэсгэлэнгийн концепц болон агуулгыг өөрчлөх гэж Бээжин байнга хөндлөнгөөс оролцож байсан нь "Монголын угсаатны цөөнхөд хандах Хятадын засгийн газрын байр суурь чангарч байгааг илтгэж байсан" гэнэ.

 

Түүхийн музейн захирлын өгүүлснээр, Хятадын эрх баригчид зарлалаас  "Чингис хаан", "эзэнт гүрэн", "Монгол" гэсэн үгсийг авахыг шаардсан байна. Тиймээс зохион байгуулагчид үзэсгэлэнгийнхээ нэрийг  "Тэнгэр, талын хүү" хэмээн өөрчилж байсан гэнэ. "Дэд гарчиганд Чингис хааны нэрийг үлдээн, ийм нэр өгснөөр бид зальдах гэж хичээсэн юм" хэмээн Бертран Гийе ярьжээ. 

 

Гэсэн ч Хятад энэ нэрийг ч хориглож, дараа нь үзмэрт дэлгэсэн бүхий л баримт бичгүүдийг хянах эрхийг шаардсан байна. Хятадын соёлын өвийн үндэсний газар "Монголын түүх соёлыг шинэ үндэсний хэв маягт нийцүүлэн бүрэн үгүйсгэхүйц" зааварчилгаа илгээсэн байна. Түүнчлэн Өвөр Монголыг Хятадын хойд тал нутаг гэж тайлбарлахыг шаарджээ.

 

Тиймээс музейн захирал "хүнлэг ёс, шинжлэх ухааны үнэт зүйлийн төлөө" энэ төсөл дээр Хятадтай хамтрахаас татгалзсан байна. Гэхдээ үзэсгэлэнг гаргах төслөө нэг мөр зогсоохгүй, харин Чингис хаантай холбоотой шинэ үзмэрүүдийг олохын тулд Европ, Америкийн музейнүүдтэй хамтран, 2024 онд гаргахаар болжээ. Түүнчлэн цаашдаа Хятадын талтай хамтын ажиллагаагаа сэргээх боломжийг үгүйсгээгүй ч "түхийн тал дээр хэзээ ч бууж өгөхгүй " хэмээн музейн захирал өгүүлжээ.

 

Le Monde сонин цааш бичихдээ, "Хятадын хойд хэсэгт байх Өвөр Монголд 4,2 сая монгол хүн амьдардаг, есдүгээр сард энд сургалтын хөтөлбөрт хятад хэлийг зайлшгүй сурах хичээл болгон оруулах гэснийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн" хэмээжээ. 

 

Бээжин түүхэнд хатуу байр суурьтай хандаж байгаа нь бүхий л талбарт Хятадын үндсэрхэг үзлийг шингээх бодлоготой нь холбоотой гэж Монгол соёлын мэргэжилтэн Мари-Доминик Эвен Le Monde сонинд ярьжээ. Түүхчийн өгүүлснээр, 2013 онд Ши Жинпин төрийн эрхэнд гарснаас хойш Хятадын үндсэрхэг үзэл гаарсан тиймдээ ч  үзэсгэлэнгийн агуулгад нөлөөлөх гэж оролдож байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
23 онд нэг юм болох нээ. Юун хүний үзэсгэлэнг хянахтай мантай болох биз ээ.
2020-10-18
Zochin:
Lalar china
2020-10-18
Uher mongol:
China corona virus taraasnaas hoish hong kong bolon uvur mongol dahi boslogo ntr g saihan dalimduulan darlaa daa. Yavaandaa ene nuhduud ih tuvug uchruulah n dee. Ium l bol deerelheed bh bolno. Manai heden har amia bodson uls turchid, turiihuniig hahuuldaj amiig barih shig amarhan ium tedend bhgui dee.
2020-10-18
Иргэн:
Гүрэн бүр цэцэглэдэг цаг байдаг, мөхөх цаг ч ирдэг. Цаг хугацааны асуудал...
2020-10-17
kub:
yaagaad chingiskhaany muzeig zaaval khyataduudtai khiikh geed baigaa yum bol !!! bodood uzeerei ... mongol sudlal khukh khotod shiljsentei kholbootoi yum bolov uu
2020-10-17
buzar hujaa
2020-10-16
Зочин:
Яаж ч үзэл сурталдаад Монголын түүхийг үгүйсгэх өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөх эрх тэдэнд байхгүй. Нэгэн цагт Хятад улс бүхэлдээ Монголын их эзэнт гүрний нэг муж байсныг түүхийн шаргал хуудаснаас та нар авч хаялаа юу? Өвөр Монголыг өөртөө нэгтгэснээ үгүйсгэж угаасаа Хятадын нутаг байлгалаа юу? Больж үз. Монгол бол арвин үүх түүхтэй том үндэстэн шүү. Шальчиганаж байж дэлхийн олон нийтийн дургүйг хүргэж хүрээ хязгаараа хумиулах л болох байх. Тэрнээс өөр юу байхын.
2020-10-16
ih oluulaa amidardag uchir garal uusel udam sudartaa anhaaral tavij chaddaggui bsan bha. Odoo amidarliin tuvshin deeshlej oorsdiigoo hen yamar garval uuselteig olj medehiig husej bgaa bailgui. hen ch gesen boonii baraa baihiig husehgui bailgui.
2020-10-16
hyataduud 90 garui huvi n han undesten gej yarij bgaa n buruu. 90 huviin han undesten dotor olon undesten bgaa ertnii tavan uls baisan geheer laval tav huvaagdah yostoi. han undesten tedgeer busad undes ugsaatnii humuusiig martuulah ajil hiisen. Shinjleh uhaan hogjijson onoo uyed mod yalgarah bailgui de.
2020-10-16
ih oluulaa amidardag uchir garal uusel udam sudartaa anhaaral tavij chaddaggui bsan bha. Odoo amidarliin tuvshin deeshlej oorsdiigoo hen yamar garval uuselteig olj medehiig husej bgaa bailgui. hen ch gesen boonii baraa baihiig husehgui bailgui.