ШУУД: Асгатын ордын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай 
2020-10-16

 

10:20 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны улсын төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

 

-Орон нутгийн иргэдтэй уулзахад Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа юм. Ялангуяа  хямралтай энэ үед хүүхдэд сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг иргэд дэмжиж байна. Өнөөгийн  хүнд нөхцөлд хүүхдийн мөнгө иргэдийн амьдралд дэм болж байгаа юм. Манай улсын төсвийн орлогын тодорохой хувийг нүүрс бүрдүүлдэг. Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах талаар ирэх жил юу хийх вэ?

 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон

 

-Асгатын мөнгөний ордонд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх заалт тусгасан байгаа. Асгалтын орд их нөөцтэй орд биш. Мөнгөний үнэ цэн өсч байгаа учир энэ ордны үнэ цэн өсч байна. Дэд  бүтцийн хувьд хүндрэлтэй гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулахаас татгалзаж байсан. Өмнө нь энэ ордыг сонирхож байсан компаниудад хамтарч ажиллах санал явуулсан. Асгатын ордын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай 

 

 

У.Хүрэлсүх: Халамжийг хавтгайруулан олгодгийг цэгцэлж, шалгуурыг нарийвчилна

 

 

09:30 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Улсын төсвийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Олон төрлийн  халамжийг хавтгайруулан олгодгийг цэгцэлж, шалгуурыг нарийвчилна. Бэлэнчлэх бус ажил хөдөлмөр хийх тогтолцоог бий болгоно. Улаанбаатар хотын утааг 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг ирэх онд тавьж байна. Төрийн захиргааны зардлыг бууруулна. Иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй олгохоор Засгийн газар "цахим монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж, 181 үйлчилгээг суурилуулаад байна." гэлээ. 

 

 

Н.Алтанхуяг: 20 сая төгрөгөө алдсан хүн шүүхээр заргалдахгүй яах вэ?

 

 

 

09:10 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. ҮХЦ-ийн гишүүн н.Буяндэлгэр дүгнэлтийг танилцуулав. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендэрийн баталгаатай холбоотой асуудлаар ирүүлсэн иргэдийн гомдлыг ҮХЦ хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэх зүйл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Н.Алтанхуяг "Тендэрт ялагдчихаад би 20 сая төгрөгөөр хохирчихоод шүүхээр заргалдахгүй яах вэ. Иргэдийн эрхийг зөрчиж, аж ахуйн нэгжийг дарамтлаад байна. ҮХЦ хуулийн өмнө үг хэлэхгүй гээд хариулахгүй юм билээ" гэлээ. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өмнөх ЗГ- ууд яг л эд нар шиг уул уурхай , болон бусад лицензийг хэлэлцээд л дэмжээд л олгосон . Хүүк тэгээд дараа нь хураана , нураана , 30 гэр бүл энэ тэр солиороод бдаг шд. Асгатыг хожим бас л тэгэх биз солиотнууд ...
2020-10-18
Genet uhaan orob uu Urelsuh ee. Odoo ureh ch yum uldeegui baih shuu
2020-10-16
Zochin:
Odoo songuuli duustsan ingej helehgui yadgiin
2020-10-16
irgen:
ene Mongold halamj bol vnheer hawtgaarsan shvv aimshigtai tgeed ngo irgedn bvvr neg ulsaas mongo awch belenchleh setgelgeetei boltson archaagui zow sain nariiwchil
2020-10-16