Автомашин замын уруу өнхөрч, жолооч дайруулж амь насаа алджээ
2020-10-16 10:50

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.10.12-15-ны өдөр нийт 1171 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 914  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний 4 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5  хүний амь нас хохирчээ.

 

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

-       Явган зорчигч мөргөх хэлбэрээр –17

 

-       Мөргөлдөх хэлбэрээр-3

 

-       Онхолдох хэлбэрээр -1

 

-       Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-4

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.10.13-ны 15:20 цагийн орчим Хэнтий аймаг Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Lexus-470 маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон.

 

2020.10.13-ны 20:55 цагийн орчим Ховд аймаг Булган сум Алаг толгой баг /сумын төвөөс баруун урагш 15 км/ асфальтан замд Toyota corrolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Э, 31 настай, эрэгтэй Г нарын 2 хүний амь нас хохирсон.

 

2020.10.13-ны өдөр 02:32 цагийн орчим БЗД-ийн 12 дугаар хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, Жанжин захын хойд замд Toyota aqua маркийн автомашины жолооч Г нь  явган зорчигч 49 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон.

 

2020.10.14-ний өдөр 14:45 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум Билгэх 2-р баг /сумын төвд/  шороон замд Toyota lund Cruiser 200 маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 47 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон.

 

2020.10.15-ны 03:05 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сум 1-р багийн нутаг “Бэлийн өтөг” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/ шороон замд хувийн эзэмшлийн Hyundai Truck маркийн автомашин замын уруу өнхөрч, жолооч 34 настай, эрэгтэй С нь тээврийн хэрэгсэлдээ дайруулж амь хохирсон.

 

2020.10.16-ны 01:45 цагийн орчимд Увс аймаг: “Тариалан сум 1-р баг Тээлийн гүүр гэх газарт Nord Benz маркийн  автомашин онхолдож, жолооч 25 настай, эрэгтэй Э, зорчигч 56 настай, эрэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирсон.

 

Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 649 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Oilgosongui?!mashin amilj joloochoo dairaad Aljee aimaar hereg boljee.maanii hum.
2020-10-18