Б.Мөнхбаатар: Өнөөдрөөс ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг олгож байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байга юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хүмүүсийг сургахад анхаарч ажиллана гэж Ерөнхий сайдын илтгэлд дурдлаа. Энэ бол зөв арга хэмжээ юм. Иргэдтэй уулзахад ажлын байр шаардаж байгаа. Одоогоор 36100 гаруй хүн ажлын байр авахад бэлэн байна гэж байгаа. 45 нас хүртэл хүн суралцвал 200 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг юм байна. Гэтэл 45-аас дээш насныхан суралцах сонирхол их байдаг юмбайна. Харин 45 гээд нас заасан. Үүнд зохицуулалт хэрэгтэй байна. Мөн албан бус секторт байгаа 240 мянган хүмүүс зарим арга хэмжээнд хамрагдаж чадахгүй байгаа. Зарим нь бүртгэл байхгүй. Энэ судалгаануудаас харахад жижиг, дунд бизнес эрхэлдэг хэрнээ ковид арга хэмжээний эсрэг авсан арга хэмжээг хүртэж чадаагүй байна. Ипотекийн зээлд гэр хорооллын иргэдийг хамруулахыг хүсч байна гэлээ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа:
-МСҮТ-д суралцагчдад эхэн үедээ насны хязгаар тавиагүй 200 мянган төгрөгийг олгож байсан. Гэтэл гэр бүлийн гишүүд, 60-70 насны хүмүүс суралцах зохицуулалтгүй зүйл гарсан. Тиймээс энэ бодлогыг эргэж харах шаардлагатай болсон. Ажлын байртай уялдуулах хүсэлтийг ирүүлсэн учир бид цахим хуудас ажиллуулсан. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон бүтээн байгуулалтын ажилд эхний байдлаар 140 мянган ажлын байр бий болох, мөн судалгаагаар 36 мянган ажлын байр бэлэн гэсэн судалгаа байгаа. Тиймээс бид ажлын байранд зуучлах, цалинтай дадлага хийх ажлыг хэрэгжүүлж байна.
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар:
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсан. Засгийн газар Монголбанк, арилжааны банктай хэлэлцээд, ипотекийн зээлийг 6 хувь болгох шийдвэр батлагдсан. Өнөөдрөөс эхлээд 6 хувийн зээлийг олгож эхэлж байгаа. Өрхийн дундаж орлого нь 1.5 сая төгрөгтэй байж 8 хувийн зээлд хамрагддаг байсан. Ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй болгосноор өрхийн орлого нэг сая төгрөгтэй байх шаардлагатай гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ