Бразил: Дотоожондоо мөнгө нуусан сенатчийг халжээ
2020-10-16

Авлигын эсрэг нэгжлэг хийх үеэрээ дотоожондоо мөнгө нуусан, Сенатын дэд дарга Чико Родригесийг Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару ажлаас нь чөлөөлсөн талаар The Guardian мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 14-ний өдөр Холбооны цагдаагийн газар Родригесийн сонгогдсон Рорайм мужийн эрүүл мэндийн салбарын төсвөөс мөнгө завшсантай холбоотой тусгай ажиллагаа явуулсан байна. Нэгжлэг хийх үеэр цагдаагийнхан 30 мянган реал /shuud.mn: монгол мөнгөөр 14 сая гаруй төгрөг/ хэмжээтэй бэлэн мөнгө илрүүлсэн бөгөөд энэ мөнгөний зарим хэсгийг сенатч дотоожондоо нуусан байжээ.

 

Энэ үйл явдлын дараа Родригес халагдах өргөдлөө өгсний дээр авлигын хэрэгт буруутгаж байгааг үгүйсгэн, өрсөлдөгчид нь нэр хүндийг нь гутаахыг оролдож байна хэмээн мэдэгджээ.

 

"Би цэвэр намтартай, хүндэтгэл хүлээсэн амьдралтай хүн. Би хэзээ ч ямар ч шуугианд орооцолдож байгаагүй" хэмэн Чико Родригес мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Oimsond mongo nuukh hotsrogdjee.hulgaichuudiin arga ulam nariin boljee.ha ha..tom hereg ilruuljee.
2020-10-18
Гадаадад ийм айхтар
2020-10-18