Беларусийн эсэргүүцэл: Эсэргүүцэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэв
2020-10-16

Наймдугаар сарын есний өдөр болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр байна. 

 

Өнгөрсөн пүрэв гаригт Беларусийн нийслэл Минск хотод Гэгээн Симеон болон Гэгээн Еленагийн сүмийн ойролцоо эсэргүүцлийн марш бол үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлийнхэн оролцжээ.

 

Жагсагчид цэцэг, Светлана Тихановскаяг дүрсэлсэн зурагт хуудас барин цугларсан байна. Түүнчлэн нэгэн зурагт хуудас дээр "Тэргэнцэртэй хүүгийн ээж байх нь аймшигтай биш харин багтай дээрэмчний ээж байх нь л аймшигтай" хэмээн бичжээ.

 

Марш Беларусийн Аюулгүй байдлын улсын хорооны барилгын гадуур өнгөрч, Их дэлгүүрийн ойролцоо дууссан бөгөөд энэ үеэр хоёр оролцогч цагдаагийнханд баривчлагджээ. Тэдний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах газрын ажилтан Олег Граблевский байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин