Шойгу "Өчигдрийн тухай" хүүрнэв
2020-10-16


Оросын Батлан хамгаалахын сайд, Оросын газарзүйн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Сергей Шойгугийн "Өчигдрийн тухай" ном 10 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийжээ. Түүвэр өгүүллэгийн энэхүү номын зургийг Шойгу өөрөө зурсан бөгөөд хүүхэд, өсвөр насны үеийн хамгийн тод томруун дурсамжинд зориулагдсан гэнэ.

 

Энэхүү номын нээлт Оросын Газарзүйн нийгэмлэгийн төв байранд нээлтээ хийх хүртэлл номын тухай сураг, мэдээлэл огт гарч байгаагүй гэдгийг "Российская газета" онцолсон байна. Зохиогч өөрөө ийнхүү хүссэн тул ямар нэг урьдчилсан мэдээлэл гаргаагүй байсан гэнэ. Номонд хүмүүсийн хувь тавилангаар дамжуулан үйл явдлуудыг нээн харуулсан өгүүллэг, эсээнүүд багтжээ.

 

Эдгээр өгүүллэгүүдэд төрөл бүрийн дүрүүд гарах бөгөөд Виктор Черномырдин, Борис Щербина, Эдуард Шеварднадзе зэрэг алдартнуудаас эхлээд хэний ч мэдэхгүй ажилчин, жолооч, хоригдлууд, инженерийн дүр ч гарах аж. Түүнчлэн Карабахын нөхцөл байдлын талаар ч багтах бөгөөд гэхдээ өнөө цагийн биш өчигдрийн түүхийг нь Шойгу номондоо өгүүлжээ

 

Энэ номыг бүтээхэд зохиогч жил орчим ажиллажээ. Номны хавтаснаас гадна өөр хоёр зураг гээд нийтдээ  ердөө гурван зурагтай аж. Номын чимэг зургийг Шойгу өөрөө бүтээсэн бөгөөд тэрбээр уран зураг зурдаг , голчлон байгалийн зураг зурдаг аж. 



Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
nas ni heterchihne l dee...
2020-10-17
Orosyn ireeduin zahiragch herev ter zahiragch bolbol
2020-10-17
irgen:
nas ni heterchihne l dee...