119 дугаарын утсанд нийт 33514 дуудлага иржээ
2020-10-16 13:54

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, НЭМҮТ-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

НЭМҮТ-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж:

 

-Шуурхай 119 дугаарын утасны 10 аналоги шугам нээсэн. Дараа нь 30 эмч, мэргэжилтнийг шуурхай утасны операторын ажлын байрны сургалтад хямруулж дижитал горимд 24 цагаар ажиллуулсан.  Аравдугаар сарын 01-нээс Томуу томуу төст өвчний зөвлөгөө мэдээллийн 1800-0119 дугаарын  утсан дээр 10 хүүхдийн эмч 24 цагаар ажиллаж байна. Мөн колл про программыг нэвтрүүллээ.

 

ЭМЯ-ны харьяа аймаг, нийслэлийн 48 байгууллагад нэвтрүүлэх чиглэл авснаас  40 байгууллагын холболтыг амжилттай хийж дуусгасан. Энэхүү программ нь дуудлагыг шаардлагатай байгууллагууд руу шилжүүлэх, дуудлагыг эргэн харах, яриа сонсох, нийт тайланг, нэгтгэх ангилах боломжтой.

 

Энэхүү систем нь ЭМЯ, ХӨСҮТ, УОК болон Эмнэлэг, ЭМ-ийн байгууллагуудыг бүхэлд нь хамруулсан салбар дундын мэдээллийн цогц систем болгож гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зориулж гар утасны аппликейшн хэрэглээнд нэвтрүүлээд байна.  Өнөөдрийн байдлаар шуурхай 119 дугаарын утсанд  33514 дуудлага хүлээж авсан байна.

  • Бодит дуудлага/ мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж/-22676
  • Бусад дуудлага/ тасарсан, хүүхэд тоглосон, андуурсан/ -6443
  • Гадаадаас ирсэн дуудлага 685 /33 улс орноос/

 

119 дугаарын утсанд холбогдож байгаа хүмүүсийн ихэнх асуулт нь коронавирус халдварын  үед  ямар шинж тэмдэг илрэх, УОК-ын шийдвэртэй холбоотой асуулт асуудаг. Мөн санал бодлоо илэрхийлдэг.  Гадаадаас холбогдсон хүмүүс өөртөө илэрсэн шинж тэмдгийн талаар асуудаг.

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин