Япон: Фукушимагийн цацрагт хордсон усыг далай руу цутгана
2020-10-16 15:11


Япон улсын Засгийн газар Фүкүшима атомын цахилгаан станцад гарсан ослын үеэр цацраг идэвхт бодист хордсон их хэмжээний усыг далайд асгахаар бэлдэж байгаа талаар Вести агентлаг Японы хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2011 оны газар хөдлөлт, цунамигаас үүдсэн ослоос хойш Фукушима атомын цахилгаан станцын оператор компани болох  Tokyo Electric Power Company Holdings нэг сая гаруй тонн хордсон усыг цуглуулж, тусгай саванд хадгалаад байгаа аж.

 

Улмаар цацрагт хордсон усыг цаашид хэрхэх тухай асуудал нь япончуудын төдийгүй бүс нутгийн анхаарлын төвд байна. Далайд цутгах талаарх хувилбар өмнө нь хэдэнтээ яригдаж байсан бөгөөд тухай бүр экологчдын зүгээс ноцтой эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Түүнчлэн энэ удаагийн шийдвэр нь  орон нутгийн загасчид төдийгүй хөрш орнуудын эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй талаар эх сурвалжи мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Японы загасны аж ахуйн холбоо хордсон усыг далайд асгахгүй байхыг Засгийн газартаа уриалж, далайд хордсон ус асгах нь Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин