УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсчээ
2020-10-17 14:43

 

УИХ-ын гишүүнээр 2012-2016 онд ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсчээ. Тэрбээр хүнд өвчнөөр өвчилж удаан хугацаагаар эмчлүүлж байсан юм.

 

Тэрээр 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагч тус тус хийж байв. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 10 дугаарт бичигдэн парламентын гишүүн болж байв. АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг УИХ-ын гишүүн асан М.Батчимэг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараах өрнөсөн намынхаа  шинэчлэлийн асуудалд идэвхийлэн оролцож байсан гишүүдийн нэг байв.

 

Түүний ар гэр, үр хүүхэд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
bolovsroltoi baisan l biz, tagnuul baisan bol yu baigaad ch nemergui...toriinhon hudlaa emgenel ilerhiileed , gehdee hynii huvid arai l ert baina daa hoorhii
2020-10-18
Taiwany tagnuul gesen yaria gaduur ih bdag. Unen bol gutamsig. Um ani badmi hum
2020-10-18
Хүн бай:
Батчимэг шиг боловсролтой эмэгтэй гишүүн одоо ч байхгүй
2020-10-18
ард түиэн:
туслах нь тайваны тагнуул гээд бсан биз дэ одоо ял аваад шоронд бга гэсэн билүү
2020-10-18
Хүн бай:
Батчимэг шиг боловсролтой эмэгтэй гишүүн одоо ч байхгүй
Nas barsan hunii araas jum yarihgui gevch uls torch bsny huvid yarz bolno
2020-10-17
zochin:
um ma ni mad mi hum.yneheer shn tuluv daruu bolobsroltoi ih yum hiih hyn bsn yum daa.hoid turulduu dutyygaa gyitseej urt naslaarai.ar gert ni emgenel ilerhiilie.iim zaluu hyniig emchilj chadahgyi aldana gedeg haramsmaar bna.
2020-10-17
иргэн:
Эмгэнэл илэрхийлье Үнэхээр чадвартай мэдлэгтэй хөдөлмөрч лидер эмэгтэй байлаа. ум мани бадь ми хум
2020-10-17
Баяраа:
Эмгэнэл илэрхийлж байна
2020-10-17
Харамсалтай:
Мундаг мэдлэг чадвартай улстөрч эмэгтэй байсан МАН-н ануужин, жаргалмаа, мөнхцэцэг, саранчимэг нтр бол дэргэд нь элэг элэг
2020-10-17