Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 251 иргэн эх орондоо ирлээ
2020-10-19

 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 18:59 цагт газардлаа.

 

Тус онгоцоор 251 иргэн эх орондоо иржээ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-48, өндөр настан-1, жирэмсэн-асран хамгаалагчтай-4, эрүүл мэндийн шалтгаантай-5, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-193 иргэн байгаа юм.

 

Иргэдийг ХӨСҮТ, Тайж, Боржигон, Алтай, Мөнххустай, Намуун зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин