Т.Бөхчулуун: “Миний хүү хичээнэ шүү” гэсэн аавынхаа захиасыг бодож бэлтгэлээ хийдэг
2020-10-19 09:29

 

Бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд 92 кг-ийн жинд  түрүүлсэн, ОУХМ Туваадоржийн Бөхчулуунтай ярилцлаа.

 

-Юуны  өмнө Бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнд нь баяр хүргэе.

 

-Баярлалаа. Бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээн  энэ оны гуравдугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан ч коронавирус цар тахлын улмаас зохион байгуулагдах байсан тэмцээнүүд цуцлагдсан. Японы чөлөөт бөхийн холбооноос ямар ч байсан ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах нь зөв гэсэн шийдвэр гаргасны дагуу тэмцээн боллоо. Энэ тэмцээндээ багийн болон ганцаарчилсан төрөлд оролцоод түрүүлсэндээ баяртай байна.

 

-Та аль нутгийнх вэ?

 

-Би Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрж өссөн.  2007 онд "Хөх морьт" сумынхаа ерөнхий боловсролын сургуульд  элсэн орж суралцсан. Ингээд есдүгээр ангиасаа нийслэлийн 12-р сургууль руу шилжсэн.

 

-Багадаа чөлөөт бөхийн секц дугуйланд явж байсан уу?

 

-Үндэсний бөхөөр хичээллэх сонирхолтой хүүхэд байсан. Гэхдээ бага ангидаа  бөхийн секц дугуйланд хамрагдаж байгаагүй.  Битүүхэндээ ирээдүйд барилдана даа гэж боддог байлаа.  Тухайн үед  З.Дүвчин гэж сайн багш байдаг гэж дуулаад чөлөөт бөхөөр хичээллэхээр  есдүгээр ангиасаа хот руу шилжсэн.

 

-Таныг З.Дүвчин багш хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Анхны багш маань миний үеэл ах “Хөх эрчис” клубын дасгалжуулагч Х.Магвандорж. Хотод ирэх үед З.Дүвчин багш дэлхийн аваргуудын бэлтгэлтэй байсан учраас шинэ хүүхэд авах боломжгүй байлаа. Тиймээс хэсэг хугацаанд  Х.Магвандорж багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. З.Дүвчин багшдаа  чөлөөт бөх, үндэсний бөхийг хослуулж барилдах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Багш маань “Чи их том биетэй хүүхэд байна. Бололгүй яах уу, чөлөөт бөхөөрөө барилдаж байгаад үндэсний бөхөөр барилдаж болно шүү дээ” гэж хэлээд хүлээж авч байлаа.

 

-Японд сурах боломж хэрхэн олдсон бэ?

 

-Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аваргад хоёрдугаар байранд орсон. Дараа нь Азийн аваргад яваад ирсний дараа чөлөөт бөхийн групп дээр шалгуур хангасан хүүхдүүдийг Япон улсад суралцуулна гэсэн  зар нийтлэгдсэн байлаа. Энэ бол маш сайхан боломж. Тиймээс шууд л холбогдсон. Эцэст нь  шалгуурт нь тэнцээд япон улсад суралцахаар болсон.  Мөн Япон улсад  суралцахад тусалсан н.Баяраа ахдаа баярлалаа. 

 

-Таны сурч байгаа Кашива Ниттай ахлах сургуульд өөр монгол сурагч бий юу?

 

-Намайг 2018 онд сурахаар ирэхэд хоёр монгол хүүхэд суралцдаг байсан. Гэхдээ одоо бол ганцаараа суралцаж байна.  

 

-Японд анх очоод хэлний бэрхшээлтэй тулгарсан уу?

 

-Анх ирэхэд хүндрэлтэй зүйлс мэдээж байсан Японд ирээд эхлээд  хэлний бэлтгэлд суулаа. Орчинд нь  байгаа учраас япон хэлийг  сурахад дөхөм байсан. Одоо бол  япон хэлэндээ сайжирсан.

 

-Японд  олон хөгжилтэй зүйл тохиолдож байсан байх?

 

-Японд хүмүүс хоорондоо өглөө оройгүй бөхийж мэндэлдэг. Гэхдээ  дотны найзуудтайгаа мэндлэхдээ “ссс, үс, үс” гээд байсан. Түүнийг нь “үс” л гээд байна даа гэж боддог байлаа. /инээв/ Сүүлд нь хэл сураад ойлгоод ирсэн чинь мэндчилгээний үгийг нь товчлоод мэндэлдэг байсан юм билээ.

 

Шөнө дотуур байрандаа унтаж байсан чинь угаагаад хатаахаар тавьсан хувцаснууд маань дээрээс  унаж байна. Тэгэхээр нь “японд их сүнс байдаг гэсэн. Сүнснүүд нь л яваад байна даа” гэж бодлоо. Тэгсэн чинь газар хөдөлж байсан нь тэр. Газар хөдөлж байгааг нь мэдчихээд гарах гэсэн чинь багш байрандаа байж бай, удахгүй зүгээр болно гэсэн.

 

 

Японд ирээд буруугаа хүлээж сурсан

 

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

 

-Манайх ам бүл зургаа. Малчин айл. Би дөрвөн хүүхэдтэй айлын бага нь. Японд суралцахаар  2018 оны хоёрдугаар сард ирсэн. Японд ирснээс  дөрвөн сарын дараа аав минь нас барсан. Харамсалтай нь би аавтайгаа уулзаж чадаагүй ээ. Аавтайгаа энд ирснээсээ хойш утсаар яриагүй байсан. Хамгийн сүүлд онгоцонд суухаасаа өмнө ярьсан. Аав минь утсаар ярихад “Миний хүү хичээнэ шүү” гэж хэлсэн. Түүнээс хойш өглөө бүр аавынхаа захиасыг бодож, хүүгээ хүлээж байгаа ээжийгээ бодож бэлтгэлээ хийдэг.

 

-Та найз охинтой юу?

 

-Найз охинтой. Бид үерхээд таван жил болсон байна. Холын харилцаа хэцүү. Заримдаа бие биенийгээ ойлгохгүй маргах асуудал гардаг. Гэсэн ч бид бие биендээ өгсөн амлалтдаа хүрэхийг хичээж байна.

 

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

 

-Өглөө босоод өглөөний бэлтгэл, хичээл, оройны бэлтгэл гэж өнгөрдөг дөө. Долоо хоногийн долоон өдөр бэлтгэлтэй байдаг. 

 

-Японд очоод юу сурав?

 

-Буруугаа хүлээж сурсан. Япон хүмүүс маш шударга учраас алдаа дутагдлыг шууд хэлдэг.   

 

-Цаашдын  зорилгоосоо хуваалцахгүй юу?  

 

-Анх чөлөөт бөхөөр хичээллэнэ гэж бодож байсан. Харин аав минь намайг сумогоор барилдуулах хүсэлтэй байсан юм. Аавынхаа хүслээр  цаашид сумогоор барилдах хүсэлтэй байгаа. Хүмүүс "чөлөөт бөхөөрөө барилд" гэж зөвлөж байгаа ч би сумогоор барилдаж чадна гэдэгтэй  итгэлтэй байгаа.

 

-Япон улсад коронавирус цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ? Бэлтгэл сургуулилтаа хэзээнээс хийж эхэлсэн бэ?  

 

-Амны хаалтаа зүүх, ариун цэвэр сахих, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийхийг анхааруулж байгаа. Бид ч үүнийг маш сайн биелүүлж байгаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад бэлтгэл хийх боломжгүй байж болсон. Харин өнгөрсөн зургадугаар сараас эхлэн бэлтгэлдээ орсон.  Бэлтгэлдээ ирэхдээ, явахдаа халуунаа шалгуулж орж гардаг.

 

-Коронавирус цар тахал намжиж, хилээ нээвэл эх орондоо ирэх төлөвлөгөө бий юу?

 

-Коронавирус гайгүй болчихвол ээждээ очмоор байна. Мөн гэр бүлийнхэн, найз охинтойгоо уулзмаар байгаа. Хайртай хүмүүстэйгээ  уулзаагүй хоёр жил болсон байна. 

 

-Уншигчдадаа хандаж юу хэлмээр байна?

 

-Өөрийн хүссэн зүйлээ хийж хичээгээрэй гэж хэлмээр байна. Мөн гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Хүү нь хичээнэ ээ. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
B:
Ataarhuu lalaruud be hvn yaj ywna ta nart hamaaguushdee saixan barildj ywaa dvvd amjilt
2020-10-20
Dvv:
Amjilt ahda zorlogto ta hvrch chadna 🙆‍♀️💖😍
2020-10-20
.:
iim ym biched suuj bga chmas l olon baiw gj hen henig ywuulagvi gsn bgy iim har energitei olon garuud haa saigvi bhima
2020-10-19
bitgii hudlaa olon ym yrij bai mdkum bj dalchgar gar we
2020-10-19
chaddag yum bol neree bichij baigaad muulah humuus ni bicheech archaagui humuus boldoo
2020-10-19
ner haragdahguu bolhoor ta nar ingej hunii araar muulhaa bolioch archaagui shaarnuud ve
2020-10-19
Ah:
Cgam shig um uur uy chadah um avgai mini hov yarij horvoog tuul nus mini
2020-10-19
iah:
Ataarhuu avgai naraa hov bazaj suudag zavtsi ataarhuu avgai ve chi
2020-10-19
Ah:
Olon um yarisan nusnuud duugui l umnuhuu hii hunii amidral ta nart hamaagui.ataarhal hend ch nemer bhgui alia batsaanuudaa
2020-10-19
Bataa:
Амжилт Ах
2020-10-19
Nutag orniiho neriig ondort gargaarai ah 💪❤
2020-10-19
ci chadj bgmuu batsaan mni
2020-10-19
gargtsn bn btsaana
2020-10-19
mnii and hcheegeerei ci chdnaa amjilt
2020-10-19
bud:
ataarhu pzdanud ve
2020-10-19
chi ywaad amjilt gargaj barhuu shalchganasan nusaa!!!
2020-10-19
ci chadj bgmuu batsaan mni
gargtsn bn btsaana
Bigii ataarhaad bai batsaanuuda
2020-10-19
Bat:
Dunchin bagshiig min bas yanz bureer heleed yavdag gesen bie e tooson l doo naad huu chin
2020-10-19
bitgii hudlaa olon ym yrij bai mdkum bj dalchgar gar we
iah:
Ataarhuu avgai naraa hov bazaj suudag zavtsi ataarhuu avgai ve chi
Hun bolgon l medj bga shuudee neeree kkkkkkk arichaagui amitan bee
2020-10-19
Alialagch bandi
2020-10-19
Ene ih ulun batsaan yaj yapon ruu yavsan aa odoo sanahaa bsan uu chamaig Bayaraa yavuulsan biz dee hunii ach tusiig medehgui bol hol yavahgui batsaan
2020-10-19
.:
iim ym biched suuj bga chmas l olon baiw gj hen henig ywuulagvi gsn bgy iim har energitei olon garuud haa saigvi bhima
Ah:
Cgam shig um uur uy chadah um avgai mini hov yarij horvoog tuul nus mini
chi ywaad amjilt gargaj barhuu shalchganasan nusaa!!!