COVID-19: Коронавирусийн шинэ шинж тэмдгийг нэрлэжээ
2020-10-19

Лондонгийн их сургуулийн коллеж болон Хатан хааны үндэсний хорооны эрдэмтэд коронавирусийн шинэ шинж тэмдгийг нэрлэжээ. Тэдний өгүүлснээр сонсгол өөрчлөгдөх нь коронавирусийн халдварын шинж тэмдэг байж болзошгүй гэнэ. Энэ талаар Express мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвар илэрсэн өвчтөнүүдийн зарим хэсэг нь чих шуугих шинж тэмдэг илэрч байгаа талаар өгүүлж байжээ. Түүнчлэн хүнд хэлбэрийн COVID-19 халдвар аваад эмчлүүлсэн өвчтөнүүдэд энэхүү шинж тэмдэг нь даамжирч, сонсголоо бүрэн алдсан тохиолдол ч бүртгэгдсэн байна. 

 

Коронавирус болон түүнтэй холбоотой шинж тэмдгүүдийн талаар харьцангуй их судалгаа хийж байгаа ч сонсгол алдагдах талаарх судалгаа тун цөөн байгааг эрдэмтэд онцолжээ. Тиймээс халдвар ийнхүү сонсголоор дамжин илрэх нөхцөлд илүүтэй анхаарал хандуулахыг эрдэмтэд уриалсан байна.

 

Эрдэмтдийн онцолсноор, чих шуугих нь өөр төрлийн өвчнүүдийн шинж тэмдэг ч байж болох бөгөөд харин хүн коронавирусийн халдвар авсан нөхцөлд бусад шинж тэмдгүүдийн зэрэгцээ сонсгол алдагдах шинж тэмдэг гарах магадлал өндөр гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин