Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа
2020-10-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.19/ хийлээ. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 689 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь 50 настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолооч байгаа.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 312 байгаа. Нийт эдгэрээд гарсан 312 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 10 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  297 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 12 хүн  эмчилгээнд байгаа.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ одоо хэвлэлийн төлөөлөгч юм уу хаашаа юм бэ. Франц тэвэрч авна. Шизотой ийм хүн ХӨСҮТийн захирал гээд байгаа. Мундаг болох гээд бүр ядчих юм аа. Зүгээр ажлаа л даруухан хийвэл хүмүүс үнэлнэ л дээ. Далдаганаад л тогтворгүй аргагүй л орон байрны хулгайч юм даа.
2020-10-20