Нийслэлийг ХЭН удирдах вэ
2020-10-19 12:52

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар эрх баригч хүчин МАН ялалт байгуулсан дүнтэйгээр өндөрлөж байна. Тэр дундаа нийслэлд эрх баригч хүчни үнэмлэхүй ялалт байгуулсан. НИТХ-ын 45 суудлын 34-ийг нь МАН авсан. Тиймээс өнөөдөр эрх баригч хүчинд өнөөдөр ирэх оны улсын төсөв, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц гэхээсээ албан тушаал, эрх мэдлийн өрсөлдөөн үргэлжилж байна.  Тэр дундаа ирэх дөрвөн жил нийслэлийг хэн удирдах вэ гэдэг таамаг хөвөрч, горилогчид ч өрсөлдөж эхэллээ.

 

Өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хороо НИТХ-ын дарга Р.Давгад нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг албан ёсоор  өргөн барилаа. Ингэснээр шинэ НИТХ-ын анхдугаар хуралдааныг товлож,  НИТХ-ын даргаа сонгоно. Дараагаар нь нийслэлийн Засаг даргыг томилох асуудал үргэлжлэх юм.

 

Нийслэлийн МАН-ын хороог УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тэргүүлдэг.  МАН-ын Удирдах зөвлөл Нийслэлийн Засаг даргад томилох эрхмийн нэрийг санал болгоно. Гэсэн хэдий ч нийслэлд намдаа үнэмлэхүй ялалт авчирсан гэдгээрээ Д.Сумъяабазар МАН-ын дарга У.Хүрэлсүх нар тохиролцоно гэж улс төрийн хүрээнд яригдаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид горилогчдоос хэн нь намын даргын, хэн нь нийслэлийн МАН-ын даргын үүдийг сахиж байгаа талаар бор шувуу ч нисч байна лээ.

 

Юутай ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Бидэнд улс төр, сандал суудал ярих хугацаа богино. Эрх барих бүтцийг тухайн шатандаа олонхи болсон улс төрийн намын байгууллага зохион байгуулна гэж үзэж байгаа” гэдгийг онцолж байсан. Үнэндээ ч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засгаа тогтворжуулж иргэдийн амжиргаанд анхаарахаас эхлээд нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл гээд цаг үеийн тулгамдсан асуудал ар араасаа ундарч байгаа. Тэгээд ч хотын асуудал үргэлжид урган гарч байдаг.

 

Нийслэлийн Засаг дарга одоогийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан томилогдохоор горилж байгаа нь мэдээж. Гэхдээ нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарт нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагайг зүтгүүлэх саналтай байгаа гэсэн яриа гарч байна. Түүнчлэн одоогийн НИТХ-ын дарга Р.Дагва, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нарыг ч хотын даргад зүтгүүлэх магадлалтай гэсэн таамаг байна.  Гэхдээ НИТХ-ын дарга Р.Дагвын тухайд энэ албан тушаалдаа улиран сонгогдох магадлалтай.

 

Эрх баригч хүчин МАН өнгөрсөн дөрвөн жил “Аз жаргалтай Улаанбаатар” уриатай ажилласан. Улаанбаатарын түгжрэл, нийтийн тээврийн доголдол, утаа, автозамын гээд нийслэлйн олон асуудал тулгамдсан хэвээр байгаа. Өнгөрсөн жилээс нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшээр хангаж байгаа. Үүний үр дүнд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан ч шахмал түлш илч муутай, угаартуулдаг гэсэн иргэдийн шүүмжлэл дагалддаг. Ирэх онд Улаанбаатар хотын утааг 80 хувиар бууруулах зорилт тавьсанаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2021 оны улсын төсвийг хэлэлцүүлэх илтгэлийг чуулганы хуралдаанд тавихдаа мэдэгдсэн.

 

Харин өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын хэлсэнчлэн “Ажилдаа шуурхай орж, тулгамдсан асуудлаа шийдэх”-ийн тулд нийслэлийн Засаг даргаар томилогдох эрхэмд 1.5 сая хүн амтай, том эдийн засагтай Улаанбаатар хоттой танилцах зав байхгүй, “хот мэдэхгүй” нэгнийг ч эрх баригчид хотын мэрийн албан тушаалд томилохгүй гэж найдна.

 

Хотын даргад санаархах нэг хэрэг, хотын даргаар томилогдон ажил хийх, иргэдийн төлөө зүтгэх нь бүүр ч өөр асуудал гэдгийг томилгоо хийх эрхмүүд анхаарах биз ээ.

Н.Энхлэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Азаа:
Дагва нь зүгээр санагдахд байна. Батбаясгалан хүн загнасан худлаа гар. Тэр алтаншагай бацаанаар хотоо удирдууллаа юу
2020-10-21
Ээ бурхан минь хотын даргаа хурдан сонгоорой, цул бөглөө таглаа. Алтаншагай дүүргээ удирдана гэж сонсов. Залуу хүн чадна аа. Алдаржавхлан, Сандагсүрэн хоёр хотын орлогч болох байх. Дагва хотоо уг нь мэднэ ээ Батсүмбэрэл ч бас базаж чадна шүү.
2020-10-21
Зочин:
Явж явж хотоо мэддэг удирдах албан тушаалд бсан гээд Дагва дээрдээ.Сонгинынхон сайхан баг болоод хотоо хөгжүүлчээсэй. Манай СХД бүх шатанд хангалттай сайн дэмжиж МАН-ыг гаргасан. Одоо амлалтыг нь нэхээд сууж бмаар бхын.
2020-10-21
Иргэн:
Дагва л хийж чадах байх. Нитх-ыг сайн удирдсан гэж хардаг шд. Эрх мэдлийг нь өгөөд үзвэл яадын бол.
2020-10-21
nerguijamts:
Het zaluu huuhduuded hunddeh bhdaa. Ymar ch hun baisan hotoo meddeg hun baisan ni deeree
2020-10-21
H:
Зүгээр СХД-ийхонд нь албан тушаалыг нь өгөөд хариуцлагыг нь нэхсэн нь дээр дээ,
2020-10-20
irgen:
arai ch de ingej songoltgui bolchihson yum y ugui bailgui de,ahmad zaluu uyeiin aliniig ch tuluulj chadah nyryytai bas zuv bolomjiin hun oldh bhaa sain bod oo yerunhii said aa
2020-10-19
BATBAYASGALAN NI DEER BIZ DEE < AJIL TURLUU MEDDEG BOLCHIKHSON
2020-10-19
Хийж байгаа хумуусээр нь хийлгэмээр юм даа сонгууль гээд л бугдийг еерчилж байдаг
2020-10-19
zochin:
za hanuuliin irgenii huvid manai zasag bol chimeegui ih ajil amjuulsan hun dee busad shig poprood zarlaad bdaggui l bolohoos uchnuun surguuli tsetserleg ashiglaltand orloo uchnuun jijig sajig geltgui zam hiigdsen hotiig bol ulhun l udirdah bh Gazartai temtssen ni uurt ni ih hel am durguitsliig daguullaa daa
2020-10-19
Энэ хулгай нар л биш шүү🖕
2020-10-19
zochin:
Батбаясгалан Давга 2 хотод өчнөөн л удлаа юу хийв дээ нэг нь цэмцэгнээд л нөгөө нь попроод л
2020-10-19
зочин:
Алдаржавхлан Хан уул дүүргийг 4 жил сүйтгэсэн дээ, үнэндээ юу ч хийгээгүй шүү,, Ямар сайндаа УИХ-ын сонгуулийн үеэр иргэд нь засаг даргаа танихгүй байхав дээ,
2020-10-19
zochin:
ter Batbaysgalan Dagva 2 l bish shuu uchnuun jil niiseltei zuuraldlaa yu hiiv.....
2020-10-19
zochin:
za hanuuliin irgenii huvid manai zasag bol chimeegui ih ajil amjuulsan hun dee busad shig poprood zarlaad bdaggui l bolohoos uchnuun surguuli tsetserleg ashiglaltand orloo uchnuun jijig sajig geltgui zam hiigdsen hotiig bol ulhun l udirdah bh Gazartai temtssen ni uurt ni ih hel am durguitsliig daguullaa daa
2020-10-19
Алдаржавхалн ичмээр нүүр царай:
УИХ-д дүүрэгтээ уначихаад захын гэр хорооллоос л арай гэж нийслэлд орсон гар. ХУД-н төвөөс халтаржавхланг сонгохгүй ээ
2020-10-19
Сонгины даргыг Нийслэлийн даргаар тавих хэрэгтэй. Энэ 4 огт хэрэггүй шүү
2020-10-19
zochin:
NITX-d 2dohoo songogdson hun dee Hanuuliihan ch zasagaa meddeg l yum bilee huuli bus gazartai temtssen ni gazriin naimaachdiin durguitsliig gaaruulj bh shig bna
2020-10-19
Зочин:
Хотын дарга гэдэг бол ажил хэрэгч хүн бх хэрэгтэй худлаа энд тэнд очиж попордог твээр дүүрэг хороодын даргаруугаа томордог нтр хүмүүс бол зайл зайл... Давга Батбаясгалан 2туршлагатай хийх цаг зөндөө л бсан юу хийв??? Харин танигдалтгүй ч чимээгүй ажлаа хийдэг час хийсэн залуусаа л дэмжих хэрэгтэй
2020-10-19
zochin:
za hanuuliin irgenii huvid manai zasag bol chimeegui ih ajil amjuulsan hun dee busad shig poprood zarlaad bdaggui l bolohoos uchnuun surguuli tsetserleg ashiglaltand orloo uchnuun jijig sajig geltgui zam hiigdsen hotiig bol ulhun l udirdah bh Gazartai temtssen ni uurt ni ih hel am durguitsliig daguullaa daa
2020-10-19
АВИЛАГЧИН АЛДАРЖАВХЛАН ЗАЙЛ:
ХУД-т 4 жил засаг дарга хийчихээд УИХ-д дүүрэгтээ унасан алдаржавхлан бүтэхгүй ээ. Авилагчин, иргэдээ ялгаварладаг өөдгүй хар хэрээ царайт байгаам
2020-10-19
Алдаржавхалн ичмээр нүүр царай:
УИХ-д дүүрэгтээ уначихаад захын гэр хорооллоос л арай гэж нийслэлд орсон гар. ХУД-н төвөөс халтаржавхланг сонгохгүй ээ
zochin:
NITX-d 2dohoo songogdson hun dee Hanuuliihan ch zasagaa meddeg l yum bilee huuli bus gazartai temtssen ni gazriin naimaachdiin durguitsliig gaaruulj bh shig bna
Зочин:
Харах царайнаасаа тэнэгүүд
2020-10-19
зочин:
Болдогсон бол Буянгийн Жагаа л хотыг авч явж чадна даа.Даанч ...
2020-10-19
Zochin:
Davga Batbaysgalan 2 bolio uchnuun jil niisleld bug bolloo yu hiij giiguulsiim harin Aldarjavkhlan Shagai 2oos arai turshlagatai ni hanuuliin zasag daa
2020-10-19
Зочин:
АМАРБАЯСГАЛАН удирдвал дээр байхаа
2020-10-19