ВИДЕО: Хилээр орж ирсэн автомашины гаалийн мэдээллийг харах боломжтой болжээ
2020-10-19

 

“Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашин гаалийн мэдээлэл түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ.

 

2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс хойш гаалиар орж ирсэн автомашины түүхийг хэрэглэгчид “Ebarimt” аппликейшн ашиглан харах боломжтой болжээ.

 

Ибаримт систем 2019 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд  төрийн есөн байгууллагын 146 үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

 

Улсын хэмжээнд орж ирж байгаа автомашины бүртгэлийг Ибаримтад бүртгэлтэй 1,7 сая хэрэглэгч харах боломжтой болжээ.

 

Тодруулбал, тухайн машин хэдэн км зам туулсан, ямар гэмтэлтэй байсан, ямар боомтоор орж ирсэн, хил дээр хэдний өдөр бүртгэгдсэн талаарх мэдээллийг харах боломжтой  аж.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин