Хойд Солонгосын хакерууд Оросын цэргийн байгууллагууд руу халджээ

img

Оросын цэргийн болон аж үйлдвэрийн байгууллагууд өнгөрсөн хавар Kimsuky бүлэглэлийн хакеруудын халдлагад өртсөн гэж Group-IB мэдээлснийг Коммерсант дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь энэ бүлэглэл ихэвчлэн Өмнөд Солонгосын объектуудыг онилдог байсан ч дараа нь бусад орон руу чиглэх болсон байна.

 

Kimsuky нь БНАСАУ-ын хакерын бүлэглэл бөгөөд тэднийг Оросын нэр бүхий байгууллагууд руу халдсаныг цахим аюулгүй байдлын шинжээчид илрүүлсэн байна. Group-IB-ийн ноцтой аюул заналыг судлах хэлтсийн дарга Анастасия Тихоноваягийн өгүүлснээр хакерууд олон нийтийн сүлжээ зэргээр дамжуулан хортой мэдээлэл дамжуулан, аэро сансрын компаниудаас нууц мэдээлэл олж авах гэж оролдсон гэнэ. 

 

Хойд Солонгосын хакеруудын халдлагад өртсөн компаниудын дунд иргэний болон цэргийн зориулалттай өндөр технологийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, экспортлоход дэмжлэг үзүүлдэг төрийн корпораци болох Ростех багтжээ. Харин энэ корпорацийн мэдээллийн аюулгүй байдлыг хариуцдаг "РТ-Информ" компани энэ мэдээллийг батлаагүй, мөн үгүйсгээгүйн дээр дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд төрийн корпорацийн мэдээллийн сан руу чиглэсэн цахим халдлагын тоо нэмэгдсэн гэдгийг онцолжээ. Эдгээрийн ихэнх нь ноцтой аюул занал учруулагүй хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guest:
яааж байгаа хогнууд вэ ?
2020-10-19