АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оныг дуустал олгох нь зөв
2020-10-19 17:18

 

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

 

-Бүлгийн хурал дээр Сангийн яамнаас төсвийн талаар танилцуулга мэдээлэл өгөх байсан. Харамсалтай нь орж ирсэнгүй. Энэ асуудлаар бид Засгийн газар, УИХ зэрэг зохих байгууллагуудад хандана. Сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага огцом нэмэгддэг нь гол асуудал дагуулж байна. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөсөн нь ирэх  гурван жилд Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Засгийн газрын өр 7.8 тэрбум ам.долларт хүрч төсвийн алдагдлыг өр болгож буй энэхүү алдаагаа засах ёстой. Халамжийн бодлого хэтэрхий хавтгайрч, хяналтаа алдсан байна.

 

Өнөөдрийн байдлаар  манай улсад 73 төрлийн 1.6 их наяд төгрөгийн халамж өгч байна. Халамжийн бодлогыг сайтар судалж, зөв чиглүүлэхгүй бол халамжийн бодлого ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэх бодлого болж байна гэж АН-ын бүлэг дүгнэлээ. Ирэх оны төсөвт хүүхдийн  100 мянган төгрөгийг зургадугаар сар хүртэл олгохоор тусгасан. Гэтэл яагаад бүтэн жилээр олгохоор тусгасангүй вэ. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа хүүхдийн мөнгийг бүр багасгах шинжтэй байна. 


Хэрэгцээ нь дуусахаараа харьцаа нь дуусдаг байж болохгүй. АН-ын бүлэг  хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оныг дуустал олгох нь зөв гэж үзэж байна. Нөгөөтээгүүр халамж хэтэрлээ. Зарим айл өрх хүнсний талон зэрэг бүх халамжаас 1 сая хүртэлх төгрөг авч байна. Ийм учраас ажил хийх сонирхолгүй болгож байна. Тиймээс аль болох халамжаас татгалзаж иргэдээ ажилтай, орлоготой байх тал дээр анхаарах шаардлагатай. Ирэх оны төсөвт соёл урлагийн байгууламжуудад хэтэрхий их төсөв тавьснаа эргэж харахыг шаардаж байна. Цар тахлын үед хүмүүс музей үзээд явах уу үгүй юу. Энэ бүхний бодох хэрэгтэй гэлээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
haiamj:
ХАЛАМЖААР ИРГЭДЭЭ УГЖДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭНЭ УЛС ЧИНЬ АЖИЛ ХИЙДЭГ ЦӨӨН ХЭДЭН ХҮНЭЭ МӨЛЖИЖ ДУУСЛАА ШҮҮ ХҮҮХДИЙН МӨНГӨ ГЭСЭН БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ХҮҮХДИЙНХАА МӨНГӨӨР АМЬДРААД ЗАЛУУЧУУД ЗАЛХУУ БОЛООД БАЙНА.ОДОО БҮР БАРИЛГА ДЭЭР БОЛОН ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ХИЙХ ХҮН МОНГОЛД ОЛДОХОО БАЙЛАА ЭСВЭЛ ХИЛЭЭ НЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА БАРИЛГА ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ХИЙХ ХЯТАДУУД ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ТА НАР МИНЬ БОДООРОЙ
2020-10-20