Монгол, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын сайд нарын хурал болно
2020-10-20 07:55

 

09.00 цагт Барилгын хөгжлийн төвд "Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо" зөвлөгөөн болно.

 

09.00 цагт “Алтай констракшн” компанийн байранд “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) болон ахмад настаны эсрэг хүчирхийллийн талаарх эрх зүйн мэдлэг, ойголтыг дээшлүүлэх сургалт болно. Утас: 99076111

 

10.00 цагт МҮХАҮТ-д "Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам" уулзалт хэлэлцүүлэг болно.

 

10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтай танилцах уулзалтаа Үндэсний геологийн албанаас эхэлнэ. Ерөнхий сайд 12.00 цагт Ашигт малтмал, газрын тосны газар, 12.50 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажилтай танилцах юм.

 

11.30 цагт ШУТИС-ийн хичээлийн 8 байранд “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслөөс тус сургуульд 4.2 тэрбум төгрөгийн үнэтэй сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 80063208, 99832535

 

12.00 цагт “Эрдэм” цамхагт ШИНЭН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хаппи Фловерс” компаниас хүүхэд асрах үйлчилгээний талаар мэдээлнэ.

 

12.00 цагт “Туушин” зочид буудалд “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “The Raisins&Nuts” хамтлаг байгуулсан талаар мэдээлнэ. Утас: 99461746, 99044402

 

15.00 цагт “Новотел” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно. Утас: 91965599

 

Төрийн ордонд

 

09.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

 

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

 

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

 

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”  танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

 
Shuud.mn
Сонин хачин