АНУ: Сонгуульд 30 сая гаруй хүн урьдчилан саналаа өгчээ
2020-10-20

АНУ-ын 30 сая гаруй иргэн ирэх сард болох бүх нийтийн сонгуульд урьдчилан саналаа өгчээ. Энэ талаарх мэдээллийг Флорида мужийн их сургуулийн профессор Майкл Макдональдын бүтээсэн  United States Elections Project портал дээр даваа гаригт байршуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээллээр, АНУ-д урьдчилан саналаа өгсөн хүний нийт тоо 30 242 866 болсон байна. Сонгуульд саналаа урьдчилж өгсөн сонгогчийн тоогоор тэргүүлж байгаа нь Техас муж бөгөөд энд 4 064 685 хүн урьдчилан саналаа өгчээ. Үүний араас Калифорни (3 037 970), Флорида (2 509 245) болон Хойд Каролина (1 526 973) мужууд багтсан байна. Мөн Жоржия, Мичиган, Виржини, Нью-Жерси мужуудад тус бүр нэг сая гаруй хүн саналаа урьдчилж өгчээ.

 

Ирэх сарын гуравны өдөр болох бүх нийтийн сонгуулиар АНУ-ын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, 35 сенатч, Төлөлөөгчдийн танхимын бүх 43,5 гишүүн, муж болон нутаг дэвсгэрүүдийн захирагчид болон орон нутгийн эрх баригчдыг тодруулах юм. Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Бүгд Найрамдах Намаас өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп, харин Ардчилсан намаас дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден нар өрсөлдөж байгаа бол тэднээс сонгуульд ялалт байгуулсан нь 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин