Жоншны уурхайн шороонд дарагдаж 20 настай залуу амиа алдав
2020-10-20 09:53

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн /аймгийн төвөөс хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км/ “Монголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт 10.17-ны өдрийн 18:30 цагийн орчим жоншны бутлуурын машины шороонд хүн дарагдаж амиа алджээ.

 

Ослын тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан 20:23 цагт очиж тус үйлдвэрийн жоншны бутлуурчин ажилтай Т/20 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:30 цагт гарган аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

 

Shuud.mn
Сонин хачин