Гарцан дээр тоормослож суръя
2020-10-20 10:32

 

Нийслэлийн БГД-ийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш” дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б-г мөргөсөн зам тээврийн осол гарсан байна.

 

Жолооч та бүхэн уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасан, уг гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй тул үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцоорой.

 

Хоногийн хугацаанд МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн 125 жолоочийг МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцсон байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Санал:
Замын хөдөлгөөний дүрэмд гарцаар хүн гарч байгаа үед Явган хүний гарцыг Улаан гэрэлтэй адил гэж үзэх заалт Яаралтай оруулах нь зүйтэй.
2020-10-21
Зам тавиад өгөхөөр хажуу талаас хурдтай ирээд явган зорчигчийг дайрчих гээд асуудал байнаа
2020-10-20
Khenchbish:
Нийтиийнн тээвэр түгжрэлийг буууруулах шийдэл гэж сурталчлах юм Гэхддээ жолооч нар нийтийн тээврийн аввтобусанд түргэн туслаамж. цагдаа.галын машин шиг зам тавьж өгч сурахгүй бол автобусны тоог нэмлээ гээд түгжрэлийг шийдэхгүй дээ
2020-10-20