Хамгийн шилдэг тэтгэврийн систем Нидерландынх
2020-10-20 10:43

 

Mercer CFA Institute-ийн шинжээчид дэлхийн улс орнуудын тэтгэврийн тогтолцоог үнэлэх зорилгоор Олон улсын тэтгэврийн индексийг гаргажээ. Тэдний үзэж байгаагаар Нидерланд болон Данийн тэтгэврийн хангамж хамгийн шилдэг нь гэнэ. 

 

Энэ рейтингэд 39 орон багтжээ. Шинжээчдийн онцолсноор энэ онд коронавирусийн халдварын цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас эдгээр орнуудын тал гаруй хувь буюу 20 оронд тэтгэврийн системийн үнэлгээ унасан байна. Цар тахлын улмаас дэлхий дахинаа нүүрлэсэн хямралын уршгаар тэтгэврийн шимтгэл багасч, хөрөнгө оруулалтын орлого буурч, ихэнх орны улсын өр нэмэгдсэн гэдгийг судалгааны зохиогчдийн нэг болох Дэвид Нокс өгүүлснийг Блүмберг дамжуулжээ. 

 

"Ингэснээр зарим хүмүүс илүү удаан ажиллаж, нөгөө хэсэг нь тэтгэвэрт гарсныхаа дараа урьдаас тааруу амьдрах болно гэсэн үг. Бид улам бүр л өөрөө өөртөө найдах цаг ирээд байна" хэмээн Нокс өгүүлсэн байна.

 

Сүүлийн үеийн энэхүү судалгаагаар  А  рейтингийг гагцхүү Нидерланд болон Дани улс авсан бол Израиль,  Автрали, Финлянд, Швед, Норвеги, Сингапур, Канад, Шинэ Зеланд, Герман,  Ирланд орнууд В үнэлгээ авчээ.

 

Шилдгээр нэрлэгдсэн Нидерландын тэтгэврийн систем хэрхэн үйлчилдэг вэ? 

Улс орнуудын тэтгэврийн системийг үнэлэхдээ тогтвортой байдал, өндөр настнуудын татвар, хадгаламж, байр орон сууцны хөнгөлөлт, тухай орны эдийн засгийн нөхцөл байдал зэргийг үнэлдэг байна.


Голландын тэтгэврийн систем 50 хувь орчмыг хангах суурь тэтгэвэр, тэтгэврийн 1/3 орчмыг бүрдүүлэх мэргэжлийн нэмэлт, мөн сайн дурын шимтгэл гэсэн гурван түвшнээс бүрддэг аж.

Суурь тэтгэврийн хэмжээ нь цалин эсвэл ажиллах үедээ улсын төсөвт төлсөн татварын хэмжээнээс хамаардаггүй аж. Энэ тэтгэврийг Нидерландад 50-аас багагүй жил амьдарсан 65-аас дээш насны бүх хүн авах эрхтэй гэнэ.  Ажил хөдөлмөр эрхлээгүй ч Нидерландын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан хүмүүст суурь тэтгэврийг олгодог бөгөөд заавал голланд хүн байх ч албагүй.

 

Тэтгэврийн хэмжээ тухайн хүний гэр бүлийн байдлаас хамаарна. Ганц бие өндөр настнууд суурь тэтгэврийн 70 орчим хувь буюу 1100 гаруй евро /монгол мөнгөөр 3,3 сая төгрөг/, хань ижилтэйгээ амьдардаг бол 50 хувь буюу тус бүр 900 еврогийн тэтгэвэр авдаг юм байна.

 

Голландад тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ оноос эхлэн тэтгэврийн насыг 66 болгосон бол 2021 оноос 67 болгох юм байна.

 

Суурь тэтгэвэр нь Голландын өндөр настнуудын цорын ганц орлого биш. Тэд ажил олгогчоос төлөх тэтгэвэр болон хувийн хуримтлалаа ч авдаг. Тэтгэврийн хангамжийн хоёр дахь түвшин нь аливаа үйлдвэр, компаниас хамаарна. Ажил олгогчид сар бүр ажилтнуудынхаа өмнөөс тэтгэврийн санд мөнгө төлөх бөгөөд энэ нь ихэнх байгууллагуудын хувьд зайлшгүй шимтгэл байдаг. Ийнхүү төлсөн шимтгэлийг тэтгэврийн сангуудад хадгалах бөгөөд тэтгэврийн системийн хоёр дахь түвшинд нийт ажиллагсдын 95 орчим хувь нь хамрагддаг аж. 

 

Mercer судалгааны төвийн 2010 онд хийсэн судалгаагаар Нидерландад нийт тэтгэврний насныхны зургаагаас ихгүй хувь нь ядуу амьдарч байгаа гэсэн дүн гарсан бөгөөд энэ нь Европын холбоон дахь хамгийн бага үзүүлэлт юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
4255
2020-10-20
irgen:
shal hudlaa sudalgaa...german shig muu tetgevertei uls haihgui hogjison ornuudad, amdral deer yag medehgui baij sudalgaa hiigeed, Niderland bolon dani uls l geed baih um ali negeer ni l heldeg um shyydee (niderland, Holland, dani ) -geed nerledeg ali negeer ni l bich
2020-10-20
ard:
mongol shig baga tetgevertei oron baidaggyi.uursduu darga nar undur tsalintai tysgai hangamjtai deerees ni ulsaas idej yygaad hanadaggyi tsaddaggyi.bid zuvhun hyyhdyydeesee gyihgyi amidrah heregtyei bna
2020-10-20
ТЭТГЭВЭРИЙН ХҮН:
Тэтгэврийн доод хэмжээг 500 болгоно гэнэ.Энэ байж болох боловч НАЙМААЧИД өдөр бүхэн үнэ-ээ НЭМж байхад 600-700 мянга авч бгаад ньч ХҮРДЭГГҮЙШ ДЭЭ
2020-10-20
zochin:
baga tetgever chaanch er churdeggui !!! nemeecheeeeee
2020-10-20
ТЭТГЭВЭРИЙН ХҮН:
Тэтгэврийн доод хэмжээг 500 болгоно гэнэ.Энэ байж болох боловч НАЙМААЧИД өдөр бүхэн үнэ-ээ НЭМж байхад 600-700 мянга авч бгаад ньч ХҮРДЭГГҮЙШ ДЭЭ
zochin:
baga tetgever chaanch er churdeggui !!! nemeecheeeeee
2020-10-20