ШУУД: Хөнгөлөлттэй эмийг олгох цахим жор бичилтийн бэлтгэл ажил хангагдаж байгаа

img

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн П.Анужин:

 

-Эрүүл мэндийн бүтээгдэхүүн юуг оруулж байна вэ? Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хүнсний зүйлийг оруулж болохгүй. Өнөөдөр монгол хүний хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ?

 

 

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан: 

 

-Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж зохих хэмжээгээр хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хэлнэ гэж хуулийн төсөлд зааж өгсөн байгаа. Манай улсын хүн амын тэдэн хувь нь эмийн хамааралтай гэсэн статистик тоо баримт байхгүй. 

 

УИХ-ы гишүүн П.Анужин:

 

-Харамсалтай байна. Энгийн статистик байхгүй байна. Зовж, шаналж байгаа иргэн бүр эмийн хамааралтай байгаа. Эмийн бизнесийг яаж боловсронгуй болгох вэ гэхээсээ өмнө яагаад хүн эм уугаад байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн н.Сандаг-Очир:

 

-Эмийн жор бичилтийг цахим системд шилжүүлнэ гэж байгаа. Сум, хорооны эмнэлэг цахим системд хэр шилжсэн бэ? Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодист хяналт тавина гэж байгаа. Яаж хяналт тавих вэ? Сэтгэцэд нөлөөлдөг хүмүүс насны хувьд асар залуужсан байгаа. Хяналт тавьж байгаа зүйл алга. Цагдаагийн газарт ерөнхий боловсролын хүүхдүүд шалгагдаж байна гэсэн мэдээлэл бий. Яаж хяналт тавих вэ?

 

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан:

 

-Хөнгөлөлттэй эмийг олгох цахим жор бичилт дээр бэлтгэл ажил хангагдаж байна. 11 дүгээр сараас цахимаар жор бичээд явна гэж төлөвлөж байгаа. Хуулийн байгууллага хяналт тавиад явна. 

 

УИХ-ын гишүүн Н.Чинбүрэн:

 

-Эмийн бодлогоо нэг дээвэр дор базах хэрэгтэй. Агентлаг дотроо хяналтаа хийгээд явах шаардлагатай. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

 

-Мөнхсайхан сайд, та эмийн хяналтыг яаж сайжруулах талаар ойлголтгүй байна. Зайлшгүй шаардлагатай үнийг тогтооно гээд байна. Бүх эмийн үний, чанарыг зохицуулах хэрэгтэй. Үүнийг ч ойлгоогүй байна. Харамсалтай байна. 

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Xuviin ashig sonirxoltoi xuneer said tavichaad Odoo olon yum ternees xuseed xerguidee, bugdiig Za xurch bugdiig bi medne gesen sanaagaa xeleed exkchleedee,,,odoo Eruul mendiin yam xuviin kompaniin medld orx ni dee... Taslan zogsooxgui bol oroitnido
2020-10-20
Kenchbish:
Хөнгөлөлттэй эм огт авчхэрэглэдэггүй ахмадуудыг уурамшуулах хэрэгтэй Цааашид хөнгөлөлтэй эмээр ханггах бус шаардлага бүхий иргэдэд хөнгөлөлтиийн карт олговвол жор бичих шаардлагагүй болно доо
2020-10-20
Зочин:
Эм гэхээсээ илүү тухайн өвчтөний онош эмчилгээний төрлөөс шалтгаалан хөнгөлөлтөө олгомоор юм. Жишээлвэл насан туршдаа эмийн хамааралтай иргэд, эрхтэн солиулсан иргэд, хүнд хагалгааны дараах эмчилгээнд шаардагдах эмэнд гэх мэт үеүүдэд хөнгөлөлт үйлчилмээр байгаа юм. Гэтэл одоо эмэнд хөнгөлөлт үйлчилдэг учраас ханиад хүрсэн ч заавал хөнгөлөлтөнд орсон эмийг бичүүлж мөнгө л хэмнэсэн гэдэг сэтгэлгээг суулгаж байна. Манай иргэд ч үр хүүхэд өөрсөддөө заавал эм бичүүлж ууж байж санаа нь амардаг нь эрүүл мэндийн боловсролгүй байгаагынх гэж бодож байна.
2020-10-20