COVID-19: Хятад вакцины үнэ 60 ам.доллар
2020-10-20

Хятадын  Sinovac Biotech компанийн боловсруулсан, COVID-19-ийн туршилтын вакциныг гол ажилтнууд болон коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүст 60 ам.доллар орчмын үнэтэйгээр санал болгож байгаа талаар Ройтерс мэдээлжээ. 

 

CoronaVac вакцины хоёр тун тус бүр нь 200 юанийн үнэтэй бөгөөд эмнэлгийн ажилтнууд зэрэг гол бүлгүүдийг вакцинжуулалтад хамруулах ажил хэдийнэ эхэлсэн гэж Цясин хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн талаар WeChat-аас авсан эх сурвалжтайгаар эх сурвалж мэдээлсэн байна.

 

Хятадын эрх баригчид одоогоор коронавирусийн вакцины үнийн талаарх албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм. Гэхдээ энэ оны долдугаар сард эхэлсэн шуурхай вакцинжуулалтын хөтөлбөрийн туршилтын сүүлийн шатнуудын хүрээнд олон зуун мянган хүн туршилтын вакциныг хийлгэжээ.

 

Sinovac компанийн вакцины сүүлийн шатны туршилтууд Бразил, Индонез, Туркд явагдаж байгаа юм. Гуравдугаар шатны туршилтын мэдээллийн завсрын харьцуулсан шинжилгээг 11 дүгээр сард бэлэн болгох аж.

 

Индонезийн улсын компани болох Bio Farma дээрх компаниус 40 сая тун вакцин худалдан авахаар хэлэлцээр хийсэн бөгөөд нэг тун вакцин 13,60 орчим ам.доллар байна гэж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин