Францын сенатч Уулын Карабахыг хүлээн зөвшөөрөх санал өргөн барина
2020-10-20

Францын сенатч Валери Буайе Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсыг хүлээн зөвшөөрөх тухай баримт бичгийг энэ долоо хоногт сенатад өргөн барихаар болжээ. Энэ талаар тэрбээр Твиттер хуудсандаа бичсэн байна.

 

Түүний өгүүлснээр, Уулын Карабахыг хүлээн зөвшөөрөх, түүнчлэн нутаг дэвсгэр дээр гаргаж буй Турк, Азербайжаны үйлдлийг эрс шүүмжлэхийн тулд баримт бичгийг өргөн барих гэнэ. Мөн "Уулын Карабах дахь Азербайжаны довтолгоог эсэргүүцэх нь Европ даяар Туркийн исламыг дэлгэрүүлэхийн эсрэг зогсоно гэсэн үг" хэмээн онцолжээ.

 

Өмнө нь Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан сенат дээр үг хэлэх үеэрээ Уулын Карабах дахь сөргөлдөөнд гадаад улс орнууд хөндлөнгөөс оролцох, тэр дундаа Турк улс оролцох нь байж болшгүй, гагцхүү байдлыг хурцатгана хэмээн онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин