COVID-19: Орост ирэх сард өвчлөл буурна гэж эрдэмтэд таамаглажээ
2020-10-20

Орос дахь коронавирусийн халдвар 11 дүгээр сарын эхээр буурч магадгүй гэнэ. Ийм таамаглалыг Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Эрдэм шинжилгээ судалгааны нэгдлийн Нийгэм, эдийн засгийн системийн загварчлалын лабораторийн шинжээчид гаргажээ. 

 

Эрдэмтэд халдварын тоон анализ, өвчнийг оношлохоор хийж буй тестүүдийн хоногийн өсөлт болон тухайн үзүүлэлтийн харьцаан дээр үндэслэн Орос дахь цар тахал хэрхэн өрнөхийг таамагласан байна.

 

"Таамаглал болон улирлын өвчлөлийн олон жилийн ажиглалтын үр дүнгээс харахад 11 дүгээр сарын эхний өдрүүдэд коронавирусийн шинэ тохиолдлуудын өсөлт буурна гэж бид таамаглаж байна" хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.

 

Халдвар авсан хүний тоо хийсэн тестүүдийн тооны харьцаа өөрчлөгдөөгүй нөхцөлд өвчлөл буурна гэж эрдэмтэд өгүүлжээ.

 

Энд дуулгахад, сүүлийн өдрүүдэд Орост коронавирусийн халдвар нэмэгдсэн хэвээр байгаа бөгөөд даваа гаригт дахин хоногийн хамгийн өндөр өсөлт бүртгэгдсэн юм. Даваа гаригт 16 мянган тохиолдол шинээр илэрснээр тус улсад коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 1,415 сая болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин