ОХУ: Армийн бие бүрэлдэхүүнийг 10 хувиар бууруулах санал гаргажээ
2020-10-20

Оросын Сангийн яам тус улсын армийн цэргийн алба хаагчдын бие бүрэлдэхүүнийг 10 хувиар бууруулах санал гарган, үүнийгээ ОХУ-ын Аюулгүйн зөвлөлд илгээжээ. Төсвийг идэвхжүүлэх зорилгоор олон санал гаргасны дотор цэргийн алба хаагчдын тэтгэвэрт гарах насыг нэмэх, тэтгэврийн индексжүүлэлтийг цуцлах, хүнс тэжээл дээр хэмнэлт гаргах зэрэг саналууд багтсан талаар Известия мэдээллээ. 

 

Оросын Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын армийн бие бүрэлдэхүүн нэг сая орчим хүн байхаар тогтсон байдаг. Харин энэ бие бүрэлдэхүүнээс хасах эсвэл эмч, багш, боловсон хүчний ажиллтнууд, санхүүчид, хуульчид болон арын албаныхныг энгийн албанд шилжүүлэхийг Сангийн яам санал болгожээ.

 

Оросын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ онд 1902758 байгаагаас 1013628 нь цэргийн алба хаагчид, бусад нь иргэний мэргэжил бүхий  алба хаагчид байгаа аж. 

 

Түүнчлэн зэвсэг техник зарцуулах хөрөнгийг тодорхой хувиар бууруулах санал гаргасан бөгөөд ингэснээр төсвийг ихээхэн хэмнэх боломжтой гэж Оросын Сангийн яам үзэж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин