Зэрлэгшсэн нохой, муурны устгал явагдана
2020-10-20

Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохойн устгал явагдаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баталсан хуваарийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд ногоон бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажлыг  эрчимжүүлсэн байдлаар зохионо. Иймд тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн нохой, муурын талаарх мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газарт мэдэгдэхийг Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.

 

Тэжээмэл нохойгоо сул чөлөөтэй явуулахгүй байж, аюулгүй байдлаа хангахыг зуслангийн бүсийн иргэдэд анхааруулж байна.  

 

Зэрлэгшсэн нохойн дуудлагыг Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Базалт нэгдэл” ХХК /88857007/, Чингэлтэй дүүрэгт “Их булаг Атук” ХХК /88113778, 89969001/, Сонгинохайрхан,  Хан-Уул дүүрэгт “Өлтэй” ХХК /96637449, 89232336/-ийн утсаар зэрлэгшсэн муур нохойн дуудлагыг авч байгаа аж.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин