COVID-19: Орост коронавирусийн тархалтын улмаас 126 сургууль хаагджээ
2020-10-20

Орост коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор 126 сургуулийг хаасан бөгөөд энэ нь тус улсын нийт сургуулийн 0,32 хувь гэж ОХУ-ын Гэгээрлийн яам мэдэгджээ. 

 

Яамны мэдээлснээр, 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хаалгаа барьсан сургуулиудын тоо нэмэгдээгүй, хөл хорионы арга хэмжээ Оросын 36 бүс нутагт хэрэгжиж байгаа юм байна. Харин анги нь коронавирусийн улмаас хичээллэхгүй болсон сурагчдын тоо өсчээ.

 

Энд дуулгахад, Орост сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаагийн улмаас зарим сургуулиудыг дахин алсын зайн сургалтад шилжүүлж байгаа юм. Орост цар тахал дэгдсэнээс хойш 1,42 сая хүн коронавирусийн халдвар авсанаас 1,08 сая нь эдгэрч 24 366 хүн нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин