Халдвар эргэн нэмэгдэж хүүхдүүд дахин “хорионд” орох уу?
2020-10-21 08:20
Гэрэл зургийг MPA.mn

 

"Ковид-19- цар тахал тун удахгүй монголд орж ирнэ" гэх айдас дагуулсан бодол ард иргэдийг "Хүчит шонхор", "Барс", "Бөмбөгөр" захаар баахан таваргахад хүргэсэн нь өнгөрөгч нэгдүгээр сард. Хоёрдугаар сар гарлаа, гурав, дөрөв, тавдугаар сар ч дуусав. Гайхал вирус азаар гэх үү эзээр гэх үү манай улсад орж ирэлгүй аравдугаар сарын "нүүрийг" монголчууд энх тун, эрүүл саруул үзэв. 

 

Наадам боллоо. Хичээл орлоо. Үндсэндээ монголчууд гурил үүрч, дэлгүүр "хоосолж", Анх-Отгоноос /Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол. Франц улсын иргэн/ айж сууснаа өнөөдөр мартчихсан л тууж явна. Амны хаалттай хүн цөөрч, автобусанд байрлуулсан санитос хаашаа ч юм алга болов. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 10.00 цагт хийдэг хэвлэлийн хурлын хугацаагаа уртасгаж өнжөөд нэг мэдээлдэг болов. 

 

Өнгөрөгч есдүгээр сараас өчигдрийг хүртэлх /2020.10.21/ дүн мэдээг харвал:

 

Он,сар,өдөр

Шинжилгээ хийсэн хүний тоо

Шинжилгээний хариу

2020.09.05

700

Илрээгүй

2020.09.08

200

Илрээгүй

2020.09.10

799

Илрээгүй

2020.09.12

422

Илрээгүй

2020.09.15

418

Илрээгүй

2020.09.17

807

Илрээгүй

2020.09.22

453

Илэрсэн /1/

2020.09.24

270

Илрээгүй

2020.09.26

417

Илрээгүй

2020.09.27

554

Илрээгүй

2020.09.29

568

Илрээгүй

2020.10.01

753

Илрээгүй

2020.10.03

600

Илрээгүй

2020.10.06

803

Илэрсэн /1/

2020.10.08

382

Илрээгүй

2020.10.10

847

Илрээгүй

2020.10.11

677

Илэрсэн /1/

2020.10.13

707

Илэрсэн /2/

2020.10.15

812

Илрээгүй

2020.10.17

335

Илрээгүй

2020.10.18

462

Илэрсэн /4/

2020.10.20

956

Илэрсэн /2/

 

Нэгдүгээр сараас хойш Монгол Улсад зөөвөрлөгдсан тохиолдлын тоо 326-д хүрчээ. Үүнээс эдгэрсэн 312, эмчлэгдэж байгаа 14 хүн байна.

 

Дээрх хүснэгтээс харахад халдварын тохиолдлын тоо эргэн нэмэгдэж болзошгүй байна. Цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаад байгаа. Хөл хориог дахин сунгаж магадлал өндөр байгааг халдварын тохиолдлын тоо харуулж байна. Магад хүүхэд багачууд дахин “хорионд” орж цэцэглэг сургуулийн үйл ажиллагааг зогсоох уу?

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Нэмэгдэх давтамж нь ойртож байгаа юм бишүү
2020-10-21
Tulga:
Анхнаасаа л бүх сургууль цэцэрлэгэ энэ жилийн төлбөрөө аваад л 11сараас буцаад гэрийн хорионд орох тооцоолол байсан.
2020-10-21
зочин:
оюутан сурагчдаас тѳлбѳр нэртэй ашгаа олоод авсан сонгууль дууссан одоо яригдах байлгүй дээ зарим Зальтнуудад л ашигтай байлгүй
2020-10-21
Зочин:
Он гартал,вакцин хийтэл хилээ нээхгүй,өндөржүүлсэн бэлэн байдалд байх нь маш чухал шүү,Дэлхий дахинд дахин ширүүсч байна
2020-10-21
hutsvaa mongol dotroo aldval hen hariutshav ain.odoo l horiogoo togtooj ih deed surguuli 10 jil tsetserlegiig hol horiond oruulsan ni mash zuv.bid tsuuhuulee shuu dee
2020-10-21
Зочин:
Орж ирсэн болгоныг нь тусгаарлаад байвал халдвар гарахгүй.
2020-10-21
Зоч ин:
Манайд холион бантан хутгасаа зүйл огт байхгүЙ.Орж ирсэнийгшалгаж тусгаарлаж бна
2020-10-21
hutsvaa mongol dotroo aldval hen hariutshav ain.odoo l horiogoo togtooj ih deed surguuli 10 jil tsetserlegiig hol horiond oruulsan ni mash zuv.bid tsuuhuulee shuu dee
Zochin:
Олон улсад нөхцөл байдал хүнд хэвээр. хамгийн ойрхон Буриадад гэхэд л тоогоо алдлаа барьж дийлэхгүй байна гэхийн. Тэгсэн мөртлөө Алтанбулгаар Буриадаар дамжуулан гадаад дотоодын иргэдийг авна гэж зар явахын. Бүх л зүйл холион бантан. Ороод ирвэл бид хэцүүднэ шдээ. Нас хүйс харгалзахгүй. Одоо нас нь залуужаад дөнгөж 30 тай залуус, алдартангууд яваад байна гэж өдөр бүр мэдээлж байна цаана чинь дэлхий. Бодолтой л баймаар байна даа гэж.
2020-10-21
Зоч ин:
Манайд холион бантан хутгасаа зүйл огт байхгүЙ.Орж ирсэнийгшалгаж тусгаарлаж бна
yes yes
2020-10-21
!!!!!:
Халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин өвчлөх тохиолдол гадаадад цөөн бус гарч байгаа. Үүнээс манайхан онцгой болгоомжлох хэрэгтэй дээ. Хэнэггүйтэж байгаад УБ-т тахлын голомт үүсгэвэл гэр гэртээ түгжигдээд аймшгийн юм болох аюултайг хүн ард минь ойлгож л байдаг байгаа даа?!
2020-10-21
Butsaad hol horiogoo sunga.Nohtsol baidal gadaadad ulam hunderch bna.
2020-10-21
Зочин:
Сонгууль дууссан болохоор шоу дуусалгүй яах вэ. Корона Монголд ордогоо ороод хийдэгээ хийчихсэн дээ. Олон ч хүн өвдсөн дөө.
2020-10-21
yes yes