Зорилтот бүлгийн нэг өрхөд 30 шуудай түлш тарааж байна
2020-10-21 08:36

 

“Таван толгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Г.Даваабаатараас Сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалтын цэг болон Зорилтот бүлгийн 10 мянган өрхөд түлш тараах талаар мэдээлэл авлаа.

 

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоо хэд хүрсэн бэ?

 

-Одоогоор 400 гаруй цэгтэй болсон. Энэ цэгийн тоог 1000 хүргэх зорилготой ажиллаж байна.

 

-Хангамжийн бааз ямар ажил хийж байгаа вэ?

 

Хангамжийн бааз нь үйлдвэрээс гарах түлшийг савлан бэлтгэж, борлуулалтын цэгүүд рүү түгээдэг. Энэ өвөл 30 хангамжийн бааз ажиллах төлөвлөгөөтэй байсан. Эдгээр нь бүрдсэнээс гадна баазын ажиллагаа нь жигдэрчихсэн.

 

-“Таван Толгой түлш” компанийн нөөцөд хэчнээн тонн түлш бий вэ?

 

-100 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна.

 

-Зорилтот бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш үнэгүй тараах ажил юу болж байна вэ?

 

-Энэ ажил хийгдэж эхлээд явж байгаа.


-Нэг өрхөд хэдэн шуудай түлш оногдож байгаа вэ?


-Зорилтот бүлгийн нэг өрхөд 30 шуудай сайжруулсан шахмал түлш оногдохоор тооцсон.


-30 шуудай түлшийг нэг дор бөөн өгч байгаа юу ?


-Нэг өрхөд түлшийг өгөхдөө бөөн өгч байгаа. Дүүргийн халамжаас ирсэн нэрсийн дагуу үе шаттайгаар өгч эхэлсэн. Сонгинохайрхан дүүргээс 300 айл өрх Зорилтот бүлгийн түлш авах ёстой байлаа гэхэд эхлээд 50 өрхөд гээд дүүргүүдийг тэнцүүлэн, жигд өгөх зорилгоор тараагдлаа. Өвөл болж байгаа учраас яаралтай тарааж дуусгана.


-Зорилтот бүлгийн өрхүүд хандивын түлшээ авахын тулд “Таван толгой түлш” компанид ямар нэгэн өргөдөл санал ирүүлэх шаардлагатай юу?


-Дүүргээс өгсөн нэрсийн дагуу учраас манайд ямар нэгэн бичиг өгөх шаардлагагүй. Манайх зөвхөн дүүргээс ирсэн нэрсийн дагуу өгч байгаа.


-Нөөцөд байгаа 100 мянган тонн түлшнээс тараагдаж байгаа юу?


-Зорилтот бүлгийн өрхүүдэд өгөх сайжруулсан шахмал түлшийг нөөцөөс гаднах түлшнээс өгч байгаа. Үйлдвэрийнхээ нөөцийг харж байгаад боломжтой тоогоороо өнөөдөр тэдэн тонн, гэх мэтчилэн хуваарилж байна. Нөөцөөсөө шууд гаргаад өгчихвөл эрсдэлд орж түлш хомстоно шүү дээ.


Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын агаар, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэг хэлэхдээ “Одоогийн байдлаар Улаанбаатар хотын дүүргийн Зорилтот бүлгийн 500 орчим өрхөд нийтдээ 466 тонн сайжруулсан шахмал түлшийг тараагаад байна. Энэ ажлыг 11 дүгээр сарын 17-ыг хүртэл тараах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.


Э.Үүрийнцолмон
 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Тулэх аргыг нь сайн зааж огох хэрэгтэй, наад сайжруулсан гээд байгаа тулш чинь олон хун аллаа, аюулгуй тулш уйлдвэрлээчээ. Угаар мэдрэгч л гээд байхын, хор ялгаруулаад байгаа тулшээ л хоргуй болгооч, тэгвэл угаар мэдрэгч энэ тэр юманд зардал гарахгуй болно, оороор хэлбэл тосвийн монгоор бизнес хийдэг дарга нарын монго угаалт зогсоно, Тэд нар хоргуй тулш уйлдвэрлуулэх сонирхолгуй байна, уг нь дээд зэрэглэлийн хор ялгаруулдаггуй тулш уйлдвэрлэдэг технологи байдаг гэнээ.
2020-10-21
irgen baina:
Eneniihee orond ajild tvlshniihee vildwert ajild aw l daa lalruudaa.... Tatwar tologchdiin mongoor halamjiig hawtgairuulj bn, dund ni oorsdoo hahaj vhtlee idej uuh gj ter..
2020-10-21