Тажикстан зайнаас ажиллахыг хуульчилна
2020-10-21

Тажикстанд "алсын зайнаас ажиллах" гэсэн ойлголтыг хуульчилсан талаар Спутник мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Хүн амын ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх тухай" хуулинд ажлын явцад мэдээлэл харилцааны технологи ашиглан ажил олгогчийн байрнаас өөр газарт хөдөлмөрийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой шинэ заалт нэмэгдсэн байна. 

 

Ингэснээр, Тажикистанд алсын зайнаас үйл ажиллагаагаа явуулж буй ажилтнууд ажил эрхлэгч хүн амын бүлэгтэй ижил тэнцүү болохын дээр цаашлаад тэдний хөдөлмөрийн үйл ажиллагааг Тажикстаны Хөдөлмөрийн хуулиар зохьцуулахаар болсон байна.

 

Энд дуулгахад, урт хугацаагаар буюу 2021 оны долдугаар сар хүртэл алсын зайнаас ажиллахыг албан ёсоор зөвшөөрсөн анхны компани нь Google болсон юм. Харин Фейсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг ойрын 10 жилд ажилтнуудынх нь тал хувь нь алсын зайнаас ажиллах хэлбэрт шилжинэ гэж мэдэгдэж байв. 

 

 

Shuud.mn
Сонин хачин